Багшийн хөгжлийг дэмжье
2018-08-29

 

Хичээлийн шинэ жилтэй зэрэгцээд сургууль,цэцэрлэгийн  асуудал нийгмийг хэд талцуулаад байна. Эцэг эхчүүд хүүхдүүддээ аль болох чанартай боловсрол эзэмшүүлэхийг хичээж, сургалт нь чанартай сургуулийг сонирхож, сургуулийн өмнөх насныхнаа цэцэрлэгт хамруулахаар “аз”-ыг нь сорьж,   их сургуулийн оюутнууд  сургалтын төлбөр өндөр  байгаагаа эсэргүүцэн  жагсаж, Багш нарын түр хорооныхон цалин нэмэх шаардлагаа үргэлжлүүлж, Засгийн газраас төрийн албан хаагчдын цалин ирэх сараас 8-30 хувь хүртэл нэмэхээр шийдвэрлэлээ.

 

Хичээлийн шинэ жил дөхөхийн хэрээр зарим сургуулиуд багшийн эрэлд гарч байгаа сурагтай. Ихэнх багш нар Солонгос улсыг зориод ирсэн, зарим нь тэндээ “харлаад” үлдэх сураг ч дуулдана. Тиймээс эцэг эхчүүд “энэ жил манай хүүхдийн багш дахиад өөрчлөгдөнө.  Багш нь Солонгос яваад, дахиж багшлахгүй гэнэ. Хүүхдээ өөр сургуульд шилжүүлэх үү, энд нь үргэлжлүүлэх үү” гэдэг асуудал эцэг эхчүүдийн санааг зовоож байгаа сурагтай.

 

Салбарын сайд  есдүгээр сарын нэгэн гэхэд нийслэлд есөн цэцэрлэг шинээр үүдээ нээнэ гэж мэдэгдсэн. Гэвч цэцэрлэгийн хүрэлцээ муугаас  хүүхдээ хамруулж чадаагүй эцэг эхчүүд “танил тал” хайсаар байна.  Цэцэрлэгт хүүхдийг нь оруулахаар авлига авсан багш нарыг баримттай нь гаргаад ир гэж байгаа нь  үнэндээ тохуурхал. Үр хүүхдийнхээ  ирээдүйн төлөө  эцэг эхчүүд хувь ч бай хувьсгалын ч бай цэцэрлэгт оруулахаар хэн нэгэнтэй тохиролцсоноо яриад , ил гаргаад явахгүй. Тэгээд ч цэцэрлэгийн орон тоо хүрэлцээгүй энэ үед харъяаллын бус газарт ч хүүхдээ оруулахаар хэдэн төгрөгөө илүүчлэн хөөцөлдөж байгаа үзэгдэл бол өнөөгийн нийгмийн жинхэнэ дүр төрх. Үүнийг дээд албан тушаалтнууд мэдсэн хэрнээ  “баримт нэхэж”  жижүүрийн үгээр ам таглах оролдлого хийж байгаа нь эмгэнэл юм.

 

МУИС-ийн оюунтуудын эсэргүүцлийн жагсаал дээр барьсан шаардлага бүхий үг үсгийн алдаатай бичиг олны шүүмжлэлийг мөн л дагууллаа.  Ер нь үг үсгийн алдаа гэдэг ил харагдаж байгаа, өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд шүүмжилсээр ирсэн асуудал.  Энэ нь их дээд сургуулиасаа бус  ерөнхий боловсролоос эхэлж яригдах, ерөнхийдөө боловсролын салбарын чанарт тавьж байгаа эхний дүн.  Жил бүрийн элсэлтийн шалгалтын оноо боловсролын чанарыг давхар илтгэдэг.

 

Сургалтын чанарыг сайжруулахаас сурлагын төвшин хамаарах ч  багш, сурган хүмүүжүүлэгчдийн тухайд  нийгмийн асуудлыг сөргүүлэн тавьдаг.  Жишээлэхэд, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийнхан  дөрвөн жил сурахдаа дөрвөн өөр багшаар заалгуулж, эсвэл дундажаар 50-60 хүүхэдтэй ангид  шуугилдсаар дунд ангидаа элсэж байна.  Учир нь “бага ангийн багшийн хүрэлцээ хийгээд цалин бага. Тиймээс багш нар амьдралаа хөөн мэргэжлийн бус ажил эрхлээд талийж өгдөг.  Багшилж байгаа хэсэг нь хүүхэд бүртээ хүрч ажиллаж чаддаггүй” гэсэн шалтаг, шалтгаан  тоочсоор ирсэн.

 

Хүүхдийн сурлагын чанар муу байгааг эцэг эхчүүдийн үүрэг орхигдсоныг гэж салбарын сайд саяхан хийсэн хэвлэлийн бага хурал дээр онцолж байна лээ.  Ганзагын наймаанд явж, хүүхдээ байтугай ар гэрээ орхигдуулсан тэртээ 20 гаруй жилийн өмнөхтэй харьцуулахад өнөөдөр  эцэг эхчүүд хүүхдэдээ, гэр бүлдээ илүүтэй анхаардаг болсон цаг. Гэхдээ амьдрахын эрхээр гадаадад ажиллаж байгаа нэгнийг буруутгах аргагүй.

 

Боловсролын салбарыг  сайжруулахын тулд багш нараа хөгжүүлэх, наанадаж тэдний цалинг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг багш, сурган хүмүүжүүлэгчид төдийгүй олон нийт  ч хүлээн зөвшөөрдөг.  Үүн дээр  багшийн хөгжилд анхаарах цаг болсныг хэн хүнгүй хэлж, басхүү шүүмжилдэг.  Тиймээс ч өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-аас  баталсан Багшийн хөгжлийн тухай хуульд энэ асуудлыг тодорхой  тусгаж өгсөн. Энэ хуулинд бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, оролцоог хангах, тэдний хөдөлмөрийг бодитой үнэлэх асуудлыг  хамтад нь зохицуулж өгчээ. Тухайлахад:

 

  • Багшийн мэдлэг, боловсрол, хандлага, ёс зүй, эрүүл мэнд, нийгмийн баталгаа, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд чиглэсэн багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөртэй байх аж.  

 

  • Багш мэргэжлээр дээд боловсрол олгох их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт 6 сарын хугацаатай дадлагажигч багшаар ажиллана. Дадлагажигч хөдөө орон нутагт ажиллавал тэтгэлэг олгож болох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.

 

  • Ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай болсноор багш хүүхэд бүрт хүрч ажиллах боломж нээгдэнэ.

 

  • Багшид ажлын гүйцэтгэлд суурилсан урамшууллыг олгоно. Засгийн газар багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг 5 жил тутамд баталж, багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, хэрэгжүүлнэ.

 

  • Багшийг түрээсийн орон сууц, ипотекийн зээлд хөнгөлттэй нөхцөлтэйгээр хамруулах хөтөлбөрийг барилга хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг.

 

Хэрвээ энэ хууль цаасан дээр бус  бодитоор хэрэгжвэл багш, сурган хүмүүжүүлэгчдийн нийгмийн болоод хөгжлийн асуудалд ахиц гарч, цаашлаад  ардын хүүхдүүдийн сургалтын чанар ч мэдэгдэхүйц нөлөөлөх нь зайлшгүй.  

 

Хичээлийн шинэ жил эхэллээ. Зунжин амарсан хүүхдүүд сургуульдаа, ангидаа баяр хөөртэйгээр ирнэ. Ирэх жилүүдэд  боловсролын салбарын  асуудал цэгцэрч, сургалтын чанар ч сайжирна гэж найдъя.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Сайд нь өөрөө хуурамч дипломтай хулхи боловсролтой авилгачин байж болох уу ?
2018-08-29
bolovsrolin saad:
eo ene tsogzolmoo hudaldaj awsan saidiin suudlaa ogooch ee yamarch bolowsolgui orsod deed surguuli togsoj chadahgui jiremsen bolood hoogdoj irchiheed howdiin bagshiin surguuliig arai gej neg yum unen hudal n medegdehgui togsson iim baij bas ichihgui anagaahiin ih surguuliin tiim mundag doktor porpesoruudiig ajilaas n haldag hen be icheech ee said guai yadaj neg ulsiin heriig zow helj medehgui baij bas said geed baigaa shuu estoi onigooo onigoo duugui l ooroo ajilaa ogood ter emeegiihee ajil aa hiigeed gertee suugaach ichij uhmeer yumaa
2018-08-29
hahahaha:
Салбарын Сайд нь БНЯУ гэж ярьж байхад муис-ийн оюутнуудын инПляци ч ёстой яамай байна аа хө hahahaaaa.
2018-08-29
танай:
Тэргүүлэх салбарын сайд нь өөрөө ямар мэдлэг боловсрол эзэмшсэн хүн бэ ?
2018-08-29