“Монполимет” ХХК-ийн алтны уурхайн ажилтан амь насаа алджээ
2018-08-30

 

 

“Монполимет” ХХК-ийн Заамар дахь алтны уурхайн ажилтан амь насаа алджээ.

 

Тодруулбал өчигдөр /2018.08.29/ тус компанийн Заамар дахь алтны уурхайн гагнуурчин 60 орчим настай иргэн экскаваторын шанаганд дарагдан нас барсан байна. Талийгаач ажлаа хийх явцад экскаваторын шанаганы тросс тасарч, ажилтны дээр унасан болохыг албан бус эх сурвалж мэдээллээ.

 

Хэргийн Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Estoi balai gazar monpolimet gj
2018-08-31
Одоо их хурлын гишүүн авгай юу гэж өөрөөсөө зайлуулах бол харцгаая
2018-08-30