АНУ-д сайн хандахгүй бол Дэлхийн худалдааны байгууллагаас гарна
2018-08-31

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Дэлхийн худалдааны байгууллагыг орхих болно хэмээн сүрдүүлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Трамп “Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/ АНУ-ын талаарх бодлоо өөрчлөхгүй бол бид танай байгууллагыг орхихоос өөр сонголтгүй” гэж хэлжээ.

 

 

Дэлхийн худалдааны байгууллага нэг улсад үйлчилдэггүй. Дэлхийн худалдааны дүрмийг гаргаж, олон улс хэрхэн дагаж буйг шалгах зорилгоор 1994 онд байгуулагдсан түүхтэй. Дэлхийн улс хоорондын худалдааны маргааныг зохицуулдаг байгууллага юм. 

 

Дээрх мэдэгдлийн дараахан АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхизер “Манай байгууллага ямар ч улсын хяналтад байдаггүй бие даасан байгууллага. АНУ манай байгууллагын дархан эрхт халдаж, хөндлөнгөөс оролцохыг санаархаж байна” хэмээв.

 

АНУ, БНХАУ-ын дэгдээд буй худалдааны маргаан хяналтаас гарсан юм. Бээжин саяхан /ДХБ/-д хандаж, Вашингтоны эсрэг гомдол гаргажээ. Мөн өнгөрөгч сард Туркийн эрх баригчид АНУ-ын эсрэг гомдол гаргаж, /ДХБ/-д ханджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
neg l avtcaldaagui bichihiin.
2018-08-31