Улаанбаатар
Жолоочгүй автомашин нэг настай хүүхдийн аминд хүрчээ
8-31
Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын хэмжээнд энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийн талаар танилцуулж байна.

 

2018.08.27-31-ний өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 1284 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 959 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 2 хүний амь нас хохирч, 29 хүн гэмтэж бэртсэн бөгөөд үүний 9 нь бага насны хүүхэд осолд өртсөн байна. Мөн орон нутагт 2 бага насны хүүхэд, 3 том хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг тус тус шалгаж байна.  

 

Тухайлбал:

 

  1. Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутаг “Их хавчиг” гэх газар шороон замд H.Porter маркийн автомашин жолоочгүй үедээ өнхөрч явган зорчигч 1 настай Д-г мөргөж амь насыг нь хохироосон,

 

  1. БГД-ийн нутаг Нарны зам, Барс захын хойд замд амины T.Harrier маркийн автомашины жолооч О нь явган хүний гарцаар гарч явсан 8 настай Б-г мөргөж гэмтээсэн зэрэг ослууд бүртгэгджээ.

 

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 299 зөрчлийг илрүүлж хариуцлага тооцсон байна. Хичээлийн шинэ жил эхэлж хөдөө, орон нутгаас Улаанбаатар хотод ирсэн оюутан залуус мөн хурим найрын сар эхэлж байгаатай холбоотойгоор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэж байна. Тухайлбал өмнө нь өдөрт 40-50 ийм төрлийн зөрчил бүртгэгдэж байсан бол энэ 7 хоногт өдөрт 80-100 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил илэрч байна. Тус албанаас “Согтуу” хэсэгчилсэн арга хэмжээг өдөр бүр зохион байгуулж байгаа тул согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

 

Дээрх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу 400 нэгжтэй /400,000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэл ногдуулж ажиллаж байна.

 

Энэ 7 хоногт нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг үйлдэгдсэн хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 31 осол, мөргөлдөх хэлбэрээр 7 осол, үл хөдлөн зүйл буюу хашаа, гэрлийн шон мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэн ба дээрх тоон үзүүлэлтүүдийг өмнөх 7 хоногтой харьцуулахад дуудлага мэдээлэл 3 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 14,5 хувиар өссөн бол гэмтсэн хүний тоо 14,7 хувиар, амь нас нь хохирсон хүний тоо 28,5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Shuud.mn
Сонин хачин
111111:
Цагдаа нь ийм эргүү юм уу, этгүүлж нь ийм мулгуу юм уу? Hyndai Porter маркийн машин хэзээ автомат жолоодлотой болоод улмаар орон нутгийн замд хөдөлгөөнд оролцдог болчихвоо? Бас нэг настай хүүхэд явган зорчигч байгаад замын хөдөлгөөнд оролцож байсан хэрэг үү?
2018-08-31