Улаанбаатар
Азийн наадамд Монголын баг тамирчид түүхэн амжилт тогтоолоо
9-3

XVIII Азийн зуны спортын наадам 08 дугаар сарын 18-ны өдрөөс 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Индонези улсын Жакарта, Палембан хотуудад амжилттай зохиогдож өндөрлөлөө.

 

 

Ази тивийн 45 орны 10,000 гаруй тамирчид спортын 40 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөж, 465 багц медалийн эзэд тодров.

 

 

Азийн наадмын түүхэн дэх хамгийн олон спортын төрлөөр хамгийн олон орны баг тамирчдыг хамарсан, анх удаа 2 хотод, хамгийн өндөр өртгөөр зохиогдсон гэх тодотголтой энэ удаагийн наадамд Монголын баг тамирчид спортын 30 төрөлд 269 тамирчин, 128 дасгалжуулагч, албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцож түүхэн амжилт тогтоов.

 

"Инчон-2014" Азийн XVII наадамд Монгол улсаа төлөөлөн 234 тамирчин 24 спортын төрөлд оролцож 5 алт, 4 мөнгө, 12 хүрэл нийт 21 медаль хүртэж 44 орноос 16 дугаар байрт шалгарч байсан түүхтэй.

 

 

Харин энэ удаагийн наадамд манай баг тамирчид 5 алт, 9 мөнгө, 11 хүрэл нийт 25 медальхүртэж, 45 орноос медалийн жагсаалтын 16 дугаар байрт шалгарав.

 

"Жакарта-Палембан - 2018" Азийн наадмаас медаль хүртсэн спортын төрөл:

 

Чөлөөт бөх – 2 алт, 1 мөнгө, 3 хүрэл

Самбо – 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл

Буудлага – 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл

Бокс – 1 алт, 1 мөнгө

Жүдо – 2 мөнгө, 5 хүрэл

Кураш – 2 мөнгө

Жюү-жицү – 1 хүрэл

 

Алтан медаль

 

Э.Бэхбаяр - Чөлөөт бөх эрэгтэйчүүдийн 57кг

П.Орхон - Чөлөөт бөх эмэгтэйчүүдийн 62кг

Г.Нандинзаяа - Буудлага эмэгтэйчүүдийн 50м урт бууны 3 төрлийн дасгал

Г.Наранцэцэг - Самбо эмэгтэйчүүдийн -48кг

Э.Цэндбаатар - Бокс эрэгтэйчүүдийн 60кг

 

Мөнгөн медаль

 

Ш.Түмэнцэцэг - Чөлөөт бөх эмэгтэйчүүдийн 68кг

Ш.Эрдэнэбаатар - Самбо эрэгтэйчүүдийн -52кг

Б.Ойдовчимэд - Самбо эмэгтэйчүүдийн -48кг

Ч.Нарантуяа - Буудлага эмэгтэйчүүдийн 50м урт бууны 3 төрлийн дасгал

Б.Чинзориг - Бокс эрэгтэйчүүдийн 64кг

Г.Алтанбагана - Жүдо эрэгтэйчүүдийн -90кг

Ө.Дүүрэнбаяр - Жүдо эрэгтэйчүүдийн +100кг

Б.Баасанжаргал - Кураш эмэгтэйчүүдийн -68кг

О.Мөнхцэцэг - Кураш эмэгтэйчүүдийн -78кг

 

Хүрэл медаль

 

О.Үйтүмэн - Чөлөөт бөх эрэгтэйчүүдийн 86кг

Э.Сумъяа - Чөлөөт бөх эмэгтэйчүүдийн 53кг

А.Батцэцэг - Чөлөөт бөх эмэгтэйчүүдийн 57кг

Ц.Батцэцэг - Самбо бөх эмэгтэйчүүдийн -68

Г.Нандинзаяа - Буудлага эмэгтэйчүүдийн 10м урт бууны дасгал

О.Ууганбаатар - Жүдо эрэгтэйчүүдийн -81кг

Л.Отгонбаатар - Жүдо эрэгтэйчүүдийн -100кг

М.Уранцэцэг - Жүдо эмэгтэйчүүдийн -48кг

Д.Сумъяа - Жүдо эмэгтэйчүүдийн -57кг

Ц.Наранжаргал - Жүдо эмэгтэйчүүдийн -70кг

Ц.Удвал - Жюү-жицү эмэгтэйчүүдийн -62кг

 

Дараагийн Азийн наадам 2022 оны 09 дүгээр сарын 10-25-ны өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу хотноо зохион байгуулагдана.

Shuud.mn
Сонин хачин
VERY GOOD
2018-09-03