Эзэнгүй сумдыг “дампууруулъя”
2018-09-03
Гэрэл зургийг MPA.MN

 

Одоогоос таван жилийн өмнө буюу 2012 оны есдүгээр сарын нэгэнд хичээлийн шинэ жилийг сурвалжлахаар Төв аймгийн Сэргэлэн суманд очиж байв. 2000 гаруй хүн амтай, сумын төвдөө 80 орчим өрхийн 500 орчим хүнтэй сумын тухай “Сэргэлэн сэргэх үү” сурвалжлага Үндэсний тойм сэтгүүлд нийтлэгдэж, Монгол Улс засаг захиргааны нэгжээ эргэн харах шаардлагатайг сануулж байлаа. Тухайн үед буюу 2012-2013 оны хичээлийн жилд тус сумын сургуульд 48 хүүхэд суралцахаар ирснийг захирал дуулгаж байжээ. Сэргэлэн сумын хэмжээнд нийт 26 зургаан настан байгаагийн зургаан нь сумын төвийн сургуульд суралцана. Уг нь тус сургууль 350 хүүхдийн багтаамжтай.

 

Байдал өнөөдөр ч өөрчлөгдсөнгүй. 2018-2019 оны хичээлийн жилд Сэргэлэн сумын сургуульд 67 хүүхэд суралцах гэнэ. Нэгдүгээр ангид таван хүүхэд элсэн оржээ. Нийт хүүхдийн тоо 20 орчмоор нэмэгдэж.

 

Таван жилийн өмнө сэргэлэнчүүд Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал, дайран өнгөрөх төмөр замд найдвар тавьж, СЭРГЭНЭ гэдэгт итгэж байв. Гэвч өнөөдөр Сэргэлэн сэргэсэнгүй. Ашиглалтад ороогүй онгоцны буудал, сураггүй төмөр замын үр ашгийг горьдож, 120 мянган хүнтэй том тосгон болох мөрөөдлөө тээсээр л байна.

 

Улаанбаатар хотод аймгийн ойр жишээ нь энэ. Алс холын 1000 км-ын зайд ч ялгаагүй. Ямар сайндаа л хүнээ тогтоохын тулд дунд сургуулийн хүүхдэд жил бүр тэтгэлэг өгч байхав. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын дунд сургууль шинээр элсэн орж байгаа зургаан настандаа жилд 500 мянган төгрөг өгдөг. Харин ахлах ангийнханд 300 мянган төгрөг өгч тогтоодог. Аймгийн төв эсвэл хажуугийн сумын сургууль руу хүүхдээ алдахгүйн тулд уул уурхайн компаниас авсан татаасаа сурагчдад тарааж, сумаа эзэнгүйдэхээс аварч байна. Хүүхдүүдэд мөнгө өгснөөр шилжилт багасч, сургуулийн хүүхдийн тоо нэмэгдсэнийг нутгийн иргэд хэлдэг. Алтны уурхайтай, тэрнээсээ ашиг хүртдэг сумынхан ийм маягаар хүнгүйдэхээс аврагдаж байна. Харин алтгүй, аймагтаа ойрхон сумд Сэргэлэн шиг л төрхтэй байгаа. Энэ нь Монгол Улс засаг захиргааны нэгжээ эргэн харах зүй ёсны шаардлага тулгарсныг харуулна. Нутаг дэвсгэрийг 330 гаруй сумдад хувааж, төсвийн мөнгийг балга балгаар тараадаг тогтолцоог өөрчлөх цаг болсныг хажуугийн Сэргэлэнгээс эхлээд хаа холын сумдын төрх бэлээхэн харуулж байна.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ хуульд

 

Аймаг, сум, дүүрэг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд  болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан саналыг үндэслэн хүн амын байршил, эдийн засгийн чадавхи, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөлийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ гэсэн заалт бий.

 

Харин нутгийн иргэд сумаа татан буулгах, нэгтгэх санал хэзээ ч гаргахгүй. Жалга довны үзэл, бахархал, эзэмшил газар зэргээс шалтгаалахаас гадна нутгийн удирдлага ч ажилгүй болохоос эхлээд төсвийн мөнгөнөөс хумслах хүсэл сонирхлоо хойш тавихгүй. Тэгэхээр хуулинд иргэд болон Иргэдийн төлөөлөгчдийн хурал санал гаргавал гэсэн заалт байгаа нөхцөлд эзэнгүй шахам сумд төсвийн мөнгийг үр ашиггүй зарсаар байна гэсэн үг. Сургууль, цэцэрлэг, сумын захиргааны хэдэн төрийн албан хаагчдаас өөр хүнгүй шахам, хэдэн малчдаараа хүн амын тоогоо тахалдаг сумдыг нэгтгэх нь зүй ёсны шаардлага. Ядаж л төсвийн мөнгө дусал дуслаар бус балга болон өөрчлөгдөж, үр ашигтай зүйлд зарцуулагдана.  

 

Гэвч бодит байдлыг эрүүл нүдээр харж, өөрчлөх сонирхол улстөрчдөд байдаггүй. Эзэнгүй шахам сумдаас УИХ-д сонгогдох хүсэлтэй, сонгуулийн можаритор системийн гажуудал. Төрийн эрх барих сонгууль ийм системээр явагдаж байгаа цагт жил бүрийн шинэ хичээлийн жилээр энэ асуудлыг ярьж, 300 хүүхдийн багтаамжтай сургуульд 3 хүүхэд суралцах талаар ярьж, шоолоод л өнгөрнө.

 

300 хүүхдийн багтаамжтай ч 60 хүүхэд суралцах том байшинг халаахын тулд төсвийн 30-40 сая төгрөгийг  үнс, утаа болгон хийсгэсээр байх уу. Эсвэл эзэнгүй сумдыг ойролцоо засаг захиргааны нэгжтэй нэгтгэж, эмгэнэлтэй энэ байдлыг өөрчлөх үү. Сонголт хийхэд хэцүү биш. Гэвч улстөрчдийн сонирхол өөр учраас дахин хэдэн жил эзэнгүй сумдыг тухай яригдахыг таах боломжгүй.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
ммм:
Ер нь зөв маш их үргүй зардал танагдана. Гэвч үүнээс болон орон нутаг эзгүйрэх вий. Энэнээс хамгаалж ::Ж нь фермерүүд байгуулж хүүгүй зээл, тусламжаар хангах, гм арга хэмжээнүүд авах, хуулиар зохицуулах ажлууд байх ёстой
2021-12-22
Сахьяа:
уул нь нэгтгэх зөв гэвч одоогийн УИХ чадахгүй учир нь эд нарын ухаан хзрэхгүй
2018-09-07
hovsgoliin 2 sumiig hegtge getel zoltoil huvisgal garchaaguy.
2018-09-04
Жишээ нь Баянхонгор аймгийг авч үзье. Баян овоо сум хойд зүгт нь бараг 15 км, Өлзийт сум урд зүгт нь 20 гаруй км-т оршиж байна. Энэ 2 сумыг аймагт нь нэгтгэж болно. Тухайн сумдын төсөвийн орлогыг иргэдийг нүүлгэх болон бусад зардалд нь хувааж өгье.
2018-09-04
Ардчилал чамайг энд бичих эрх челее олгосон. Харин 4 аймагтай байсан Монгол Улсыг 18 аймагтай, 330 сумтай болгосон социализм МАН-ын балаг.
2018-09-04
zochin:
huts
2018-09-04
зочин:
энэ их сургуулиудыг аймгийн төвүүдрүү шилжүүлнэ гэдэг маш зөв санаа санагдлаа. Их сургуулийг дагаад багшлах боловсон хүчин гээд их олон зүйлс хотоос гадагш гарна түгжрэлийн асуудал ч шийдэгдэх байх
2018-09-04
huts
2018-09-04
Зочид:
Битгий тэнэгт
2018-09-04
Zochin:
Hutsvaa chi. Naad sum chin 95 jiliin tuuhtei sum. Burdag novsh ve.
2018-09-04
Ундсэн хуулийн еерчлелт дээр энэ тухай байна уу таминээ
2018-09-04
Чи томоор сэтгээд байна уу тэ орк чинь
2018-09-04
Одоо яахуу. Шаардлагатай нь илт байвч хийх нехцел боломж байхгуй юм байна. Тэгээд яахуу
2018-09-04
Сахьяа:
уул нь нэгтгэх зөв гэвч одоогийн УИХ чадахгүй учир нь эд нарын ухаан хзрэхгүй
gadniixand zarax buyu tureesle oilgovuu xooson tsarail baihaar
2018-09-04
zochin:
huts
huts
ИРГЭН:
САНАА ЧИНЬ ЗӨВ БАЙНА.ГЭХДЭЭ ӨНӨӨДӨР МОНГОЛ ТӨР ЗАСАГГҮЙ ҮЕД БОЛОХГҮЙ ДЭЭ.90-ЭЭД ОНД ҮНДСЭН ХУУЛЬ ГАРАХ ҮЕД ЯГ ЭНЭ САНАЛ ЧИНЬ ЯРИГДААД АЙМГИЙН ДАРГА АР БОСЛОГО ГАРГААД,ДАГАЖ ДАЛДГАНАДАГ ИРГЭДИЙГ БОСГООД ЧАДААГҮЙ ЮМ.БАГАНУУР ГЭХЭД Л ТӨВ АЙМГИЙН ХАРЬЯАНД БИЕ ДААСАН ХОТ ,ЗСАГ ЗАХИРГААНЫ НЭГЖ БОЛСОН БОЛОВЧ "АРДЧИЛСАН" НӨХДИЙН ТЭМЛЭЭС БОЛООД БУЦСАН ЮМДАГ.
2018-09-03
Атар гэж нэртэй Сангийн аж ахуй буюу Баянхангай сум биш үү.
2018-09-03
Зочин:
Сумыг татан буулгах асуудлыг нухацтай хэлэлцэх хэрэгтэй. Төрсөн төрсөн нутагтаа амьдръая. Хүн амын суурьшил болохоо байсан шүү. Сумын төв эхлээд эзгүйрч байна. Хөдөө мал хариулах малчингүй, хэдэн банди нар мал дээрээ үлдсэн боловч охидууд нь хот газар сургуульд явчихсан тул гэр бүл зохиох боломжгүй, гэр бүл нэмэхгүй болохоор хүүхэд нэмэгдэхгүй, тэгээд дарга болж амьдархаас өөр аргагүй болсон шүү.
2018-09-03
Ikh:
Lun sumiin naana atar gej sum bgaa suuld neriig n soliood bayanhangai bolson bnlee yag sum deeree 20 hun l baidag gazardaa
2018-09-03
булган:
Булган гэж 1 хогждоггуй аймгийг татан буулгаж,Opхонтой нэгтгэж,нэгдсэн аймгийг Булган гэж нэрлэж,товийг Эрдэнэт болгох,Дархан Сэлэнгийг нэгтгэх,Дорноговь Говьсумбэрийг нэгтгэх хэрэгтэй.
2018-09-03
Нэгэн монгол хүн:
Дампууруулж нэгдэхээсээ хөдөөгөө хөгжүүлэхээ эрчимжүүлэх төгссөн оюутнуудыг хөдөө ажиллах боломж нөхцөл байдлаар хангах алс хэтдээ хэрэгтэй болвуу
2018-09-03
Зөв сэдэв хөнджээ. Гэхдээ нэг зүйлийг нэммээр байна. 1000 хүнтэй сум, 10,000 хүнтэй суманд ялгаагүй нэг зургаар ижил төсвөөр цэцэрлэг сургууль байгуулдаг. Уг нь ядаж л хүүхдүүдийнх тоо ялгаатайг балай хүн ч ойлгомоор. Төсөв төлөвлөлт нэг иймэрхүү. Хавтгайруулан тэгшитгэх бодлого гэж энэ. Бид хувьчлалыг яг иймэрхүү зарчмаар явуулсан билээ. Сонгуулийг ч ингэж хийдэг. Үр дүнг нь бид мэдэж байгаа.
2018-09-03
21 аймагаа 5аймаг болгоод засаг захиргааныхаа учрыг цэгцлэх цаг болжээ нэр нэршил нь ч учир нь олдохгүй хачин болгоцон чойр гэж жаахан газрыг аймаг болгож бас эрдэнэт хотыг орхонуул. Дархан хотыг дархауул аймаг ч гэх шиг заваан юмсхийсэн шүү эдгээрийг эргэж харж 5аймагболгох.аймаг бүр 20-д сумтай байх зохион байгууладлт хиймээр юм.
2018-09-03
ИРГЭН:
САНАА ЧИНЬ ЗӨВ БАЙНА.ГЭХДЭЭ ӨНӨӨДӨР МОНГОЛ ТӨР ЗАСАГГҮЙ ҮЕД БОЛОХГҮЙ ДЭЭ.90-ЭЭД ОНД ҮНДСЭН ХУУЛЬ ГАРАХ ҮЕД ЯГ ЭНЭ САНАЛ ЧИНЬ ЯРИГДААД АЙМГИЙН ДАРГА АР БОСЛОГО ГАРГААД,ДАГАЖ ДАЛДГАНАДАГ ИРГЭДИЙГ БОСГООД ЧАДААГҮЙ ЮМ.БАГАНУУР ГЭХЭД Л ТӨВ АЙМГИЙН ХАРЬЯАНД БИЕ ДААСАН ХОТ ,ЗСАГ ЗАХИРГААНЫ НЭГЖ БОЛСОН БОЛОВЧ "АРДЧИЛСАН" НӨХДИЙН ТЭМЛЭЭС БОЛООД БУЦСАН ЮМДАГ.
Хил хязгаарын сумдыг татан буулгаж болохгүй. Харин тэдэнд илүү цалин хөлс олговол зохино. Бусды нь нэгтгэхэд ямар ч маргаан байх учиргүй.
2018-09-03
зочин:
нутаг орноос дайжиж гарсаны хор уршиг улсын хил хязгаар хүн малгүй зэлүүд атаршиж 100 жилийн дараа гадаадын эзэмшилд орох аюул нүүрлэж мэднэ шүү одооноос бодит арга хэмжээ авч монгол хүн аль дуртай газраа амьдрах биш газар нутгаа хамгаалж амьдрах ёстой ,
2018-09-03
M:
zarim shaardlaggvi sumduudiig haaj negtgeh hergtei heden arhichid argaa yadsan heden huuhed awgaichuul duuren tal n arhichin tal n altnii ninja haha. heden mal n hotod surdag hahaha
2018-09-03
зөв л асуудал хөндсөн байна. бүх сумын нэгтгэ гэж байгаан биш, хоорондоо 20-30 км-ийн зайтай, эсвэл аймгийн төвөөс бараг 10 хүрэхгүй км-ийн зайтай сумууд байна шүү дээ. Эхний удаад ийм сумуудыг цэгцлэх хэрэгтэй.
2018-09-03
хэцүү газар даа. ийм хэт жижиг сумыг татан буулгах хэрэгтэй.
2018-09-03
МОНГОЛ:
ТӨР ЗАСАГ ГЭДЭГ ХЭДЭН ЮМНУУД ӨӨРСДИЙГӨӨ ЯАЯ ГЭЖ БАЙХАД ЮУН СУМ МУМ БЭ? ЭНЭ БОЛ ИРЭЭДҮЙД ТӨР ЗАСАГТАЙ БОЛСОН ҮЕД Л ХҮНЭЭ АНХААРАХ БОЛНО. ТҮҮНЭЭС АРДЧИЛАЛЫГ ЭЛБЭГЭЭ БАТҮҮЛ МЭТИЙН ХҮМҮҮСЭЭР ДҮГНЭЖ БОЛОХГҮЙ.МАН-ЫН БӨГС ДОЛООГЧИД Л МОНГОЛЫГ ИЙМ БОЛГОСОН.
2018-09-03
Зочин:
Татан буулгаж газрыг нь хувааж идэх нь үү. Ерөнхийлөгч Сэргэлэн сумын хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцсон нь ийм учиртай байсан уу. Засаг дарга гэдэг мануухайд нь хэл
2018-09-03
амрү.:
Угаасаа ардчилал эхлээд л нүүдэл суудал эхэлсэн. Зам дагаж хөгждөг л гэнэ. Уул уурхай дагаж хөгждөг л гэнэ. А.Сүхбат аварга энэ сумын хүн биздээ. Нутаг орноо анхаармаар юм. Үндсэн хуулиндаа заачихсан нь монгол хүн аль дуртай газраа амьдрах эрх чөлөөг жинхэнэ утгаар хэрэгжүүлж ээ. Ц.Элбэгдоржийн , Э.Бат-үүлийн ардчиллын буян юм уудаа. Хайран сум.
2018-09-03
Ардчилал чамайг энд бичих эрх челее олгосон. Харин 4 аймагтай байсан Монгол Улсыг 18 аймагтай, 330 сумтай болгосон социализм МАН-ын балаг.
Малчин:
Аймгийн дарга нар хотод, сумын дарга нар аймгийн төвд, багийн дарга нар сумын төвд л амьдардаг хүмүүс шүү дээ, ийм байхад оршин суугчид нь төв гөзөр луу тэмүүлэхээс өөр аргагүй, учир нь тэнд төрийн үйлчилгээ авах ямар ч боломж байхгүй. Жишээ нь, тэтгэврээ тогтоолгоё гэхэд уг нь засаг захиргааны анхан шатны нэгж дээрээ очоод л асуудлаа шийдүүлдэг баймаар байна. Ноднин Өмнөговь аймгийн Гурван тэс суманд явж байхад малчин хүн тэтгэврийн асуудлаа хөөцөлдөхөөр аймгийн төв явж байна гээд бидний машинд дайгдсан. Уг нь тэр багийн дарга гэж нэг цалин аваад цусалж суугаа нөхөр бий дээ, бидний хараагаад байдаг социализмын үед багийн дарга багтаа малчдын дунд амьдардаг, тэднээрээ бууж морддог жинхэнэ төр иргэн хоёрыг холбогч байсан юмсан даа. Хүн цөөнтэй гээд сум багийг татан буулгах гэдэг дэндүү гэнэн хэрэг, одоо баг, сумаасаа хол уулын мухарт амьдарч байгаа иргэнээ засаг захиргаа томорсон гээд төрийн үйлчилгээг бүр холдуулж иргэнээ хөсөр хаях уу, амны зоргоор юм бурж хэрэггүй шүү, гуу жалгын нэг тарсан малчин ардууд чинь харин Монголыг хардаг хамгаалдаг юм шүү
2018-09-03
Атар гэж нэртэй Сангийн аж ахуй буюу Баянхангай сум биш үү.
Ikh:
Lun sumiin naana atar gej sum bgaa suuld neriig n soliood bayanhangai bolson bnlee yag sum deeree 20 hun l baidag gazardaa
Хил хязгаарын сумдыг татан буулгаж болохгүй. Харин тэдэнд илүү цалин хөлс олговол зохино. Бусды нь нэгтгэхэд ямар ч маргаан байх учиргүй.
zochin:
AGAARIIN TAKSI NIISLELIIN TOVLORLIIG SAARUULJ MONGOLIIG TAVAN AIMAGTAI BOLGONO
2018-09-03
Ard:
Iim ajilaa hiisen deeree haah negtgej sumdaa!
2018-09-03
Zochin:
ойрхон сумд ямар ч хогжил байхгуй байхад алс холын аймаг сумд яаж хогжих юм бэ. Тиймээс зарим аймаг сумдыг зайлшгуй нийлуулэх хэрэгтэй
2018-09-03
Судлаач Г.Жаргал:
Тулгамдсан асуудлыг хөнджээ
2018-09-03
Ха ха:
2500 Хүрэхгүй хүнтэй сумыг татан буулга, хооронд нь нэгтгэ. Эсвэл хотод ирээд толгой дээр гараад суучихсан хөдөөнийхөн нутаг буц.Сумаа бод
2018-09-03
ard:
Symiim darga mi myy
2018-09-03
Иргэн:
Хүнгүй шахуу жижгэрсэн сумдуудыг нэгтгэх нь зөв шүү
2018-09-03
sanaa:
Яг үнэн асуудлыг хөндсөн байна. Нутаг дэвсгэр, засаг захиргааны тойргийг томгох хэрэгтэй. Ядаж цус ойртолт гэдэг гамшиг нүүрлээд банйа шүү дээ. Дээр үеийн хувьсгалаас өмнөх Засагт ханы үеийн удирдлагууд одоогийн биднээс илүү алсыг хардаг байжээ
2018-09-03
НҮБ ХҮҮХДИЙН САН:
Завханы Завханмандалд 10 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна.Тэнд 150-200 хүүхдийн цэцэрлэг андуурагдан 2016 онд баригдсан байна.Сургуулийнх нь дотуур байранд хүүхэдгүйгээс багш захирал засаг дарга нар байрлаж,төсвөөр түлшээ бэлдүүлэн суух боловсролын гажиг тогтолцоо үргэлжилсээр...
2018-09-03
J:
Зэрлэг цэцэгсийн хүлэмж гэж 1 кино байна. киноны үйл явдал 1981 оныг харуулдаг. киноны талаар уран бүтээлчид нь 1 ярилцлагадаа: -Төв аймгийн Сэргэлэн суманд зураг авалт хийсэн. гэж хэлж байсан. үүнээс дүгнэхэд: -1981 оноос хойш тус сум ерөөсөө хөгжөөгүй. энэ бол 1 сумын бид манай улсын бүх сумдын нийтлэг жишээ.
2018-09-03
Guest:
Зөв зөв
2018-09-03
Mongol hugjihgui
2018-09-03
60 huuhed ch huuhed. 1 ch gsen huuhed. Magadgui ter 60 huuhed dundaas ireedui Bill Gates toroh-g ugui geh gazargui! Huuheddee horongo zarah ni bas l horongo oruulalt. Buhen-g mongony zoosny nuheer harj bolohgui. Tomoor setge. Ene niitlelyn tsaana uul uurhai gazar bulaah bodlogo yavagdaad bn shu!!!!!!!!!!!!!!!!!!!!
2018-09-03
Чи томоор сэтгээд байна уу тэ орк чинь
иргэн:
Ёстой зөв. Төв аймгийн Дэлгэрхаан сумыг бас татан буулгая.
2018-09-03
Зочид:
Битгий тэнэгт
Zochin:
Hutsvaa chi. Naad sum chin 95 jiliin tuuhtei sum. Burdag novsh ve.
зочин:
монгол улсын нэн тэргүүнд тулгамдсан маш зөв асуудлыг хөнджээ... томсгохыг нь томсгож, татан буулгахыг нь буулгаж, нэгтгэх ёстой...
2018-09-03
Zochin:
ойрхон сумд ямар ч хогжил байхгуй байхад алс холын аймаг сумд яаж хогжих юм бэ. Тиймээс зарим аймаг сумдыг зайлшгуй нийлуулэх хэрэгтэй