Богд уулнаас эрэгтэй хүний цогцос олджээ
2018-09-03

 

 

Богд уулнаас нас барсан хүний цогцос олджээ.

 

Тодруулбал 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Цагдаагийн байгууллагын 102 утсанд иргэнээс “Баянзүрх дүүргийн 11 хороо Богд уулын Цэцээ гүний оргилоос 1,6 км зайтай Тавцан гэх газар нас барсан хүн байна” гэсэн  дуудлага мэдээлэл ирсэн байна. Үүний дагуу БЗД-цагдаагийн 3дугаар хэлтсийн бие бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг шалгалтыг хийж ажиллажээ.

 

Хэргийн газрын үзлэгээр цогцосыг хэн болохыг тогтоож эрэгтэй 29 настай "А" болохыг тогтоогоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна Цагдаагийн байгууллагаас тухайн цогцосонд шинжээч томилж, нас барсан шалтгаан нөхцлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

 

Талийгаачийг цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд эрэн сурвалжилан ажиллаж байсан.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин