"Гермес центр” ХК ногдол ашиг тараана
2018-09-04

"Гермес центр” ХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 8-р сарын 31-ний өдрийн №1 тоот тогтоолоор 2018 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 5 төгрөг буюу нийт 392.7 сая төгрөгийг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

 

 

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2018 оны 9-р сарын 10-ны өдрөөр гаргаж "ҮЦТХТ" ТӨХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд  байршуулахаар болжээ. 

Shuud.mn
Сонин хачин