Хар салхинаас урьтаж, 589 нислэгээ цуцалжээ
2018-09-04

“Жэби” гэх хар салхи Японы чиглэн ирж буй талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Хар салхины улмаас тус улсын эрх баригчид ТҮГШҮҮР зарлажээ.

 

 

Иргэний агаарын тээврийн 13 компани төв болон баруун өмнөд хэсэгт хийхээр төлөвлөөд байсан 589 нислэгээ цуцалсан байна. Кансай мужийн Осака, Кобе хотоос хөөрөх бүх нислэгээ цуцалжээ.

 

Эдгээр хотууд усархаг аадар бороо орж, үзэгдэх орчин муу байгаа гэнэ.

 

Агаарын тээврийн компаниудаас гадна Японы төмөр замын “West Japan Railway” компани Осака, Хирошима болон Хоншю арлаас Сикокү арал руу явдаг хурдны галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргажээ.

 

Японы Цаг уурын хүрээлэн “Жэби хар салхи 140-160 км/цагийн хурдтай Японыг дайран өнгөрч, их хэмжээний хохирол учруулах магадлалтай” хэмээн мэдээлэв.


Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин