Сургууль, цэцэрлэгт ухаалаг гар утас ашиглахыг ирэх сарын 1-нээс хязгаарлана
2018-09-05

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг ирэх сарын 1-нээс хязгаарлана шийдвэр гаргажээ.

 

Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд энэ нь нээлттэй юм байна.  Учир нь сургалттай холбоотой тусгай шаардлага гардаг аж.  "Багш нарын утас нээлттэй тул яаралтай үед эцэг эхчүүд багш нартай нь сургалтын үеэр холбогдож болно. Хичээл, цэцэрлэг тарах үед ухаалаг утас, түүнтэй адилтгах төхөөрөмж нээлттэй. Цахим халдлага, донтолтыг хязгаарлаж сурлагын түвшинд эерэг нөлөө үзүүлдэг нь Лондонгийн их сургуулийн судалгаагаар тогтоогдсон байдаг. Хүн амд ногдох Фэйсбүүк хэрэглэгчийн тоогоор Монгол улс Ази тивийн орнуудаас 3.6 дахин их идэвхитэй байна" гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.  

 

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар 11.00 цагт мэдээлэл хийх юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
surguuliin deever deer bdag olon arzaasan antenuudiig davhar zailuulah heregtei gtj baij utasni dolgionoos hamgaalna
2018-09-05
TEnEG setguuch:
Мэдээний сэтгүүлчид он сар хугацааг тодохрохой бичиж баймаар юм а. Ирэх сарын нэгэн.. юу гэсэн үг зүгээр 10 сарын 01 нээс гэж бичиж болдоггүй юм байхдаа. хэзээ ч үл биелэх ИРЭХ САРЫН НЭГНИЙ тогтоол юм уу. Дээр бас ихэвчлэн "Дэлхийн аврагад ороод 2 алт, 1 хүрэл медалтай ирлээ" гэнэ. Хэзээ болсон, ямар сдортын "Дэлхийн аврага" тодорхойгүй...
2018-09-05