Туркийн Элчин сайд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв
2018-09-05

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүсэлтээр нь хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг  “Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа турк сургуулиудтай холбоотой Туркийн Засгийн газрын байр суурийн талаар Элчин сайдын яамнаас тодорхой мэдээллийг өгье гэсэн хүсэлтийг хүлээн авч, таньтай уулзаж байна” хэмээн тэмдэглээд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд турк сургуулиуд болон үйл ажиллагаатай нь холбоотой мэдээллийг холбогдох яамд, байгууллагаас татан авч, судалж үзэн, анхаарч ажиллаж байгаагаа илэрхийлэв.

 

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалын зүгээс Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд үйл ажиллагаа явуулдаг турк сургуулиудын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн.

 

Ноён Элчин сайд мөн 2018 оны долдугаар сарын 27-ны өдөр Турк Улсын иргэн Вэйсел Аксайг саатуулахтай холбоотой өрнөсөн үйл явдалд Туркийн Элчин сайдын яамыг буруутгасан өнгө аястай мэдээлэл нийгэмд цацагдсанд  эмзэглэж байгаагаа илэрхийлээд Монгол Улсын хууль хяналтын байгууллага асуудлыг үнэн зөвөөр шалгаж тогтооно гэдэгт найдаж байна хэмээн тэмдэглэсэн.

 

Тэрбээр мөн тухайн өдөр Элчин сайдын өргөөний дипломат халдашгүй эрхэнд халдсан Монгол Улсын хууль хяналтын байгууллагын зарим үйл ажиллагаанд сэтгэл дундуур байна  гэдгээ илэрхийлэв.

Түүнчлэн, талууд 2019 онд тохиох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн талаар санал солилцлоо.  

 

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг 50 жилийн ойн хүрээнд боловсрол, соёл, эдийн засаг, эрүүл мэндийн салбарт хамтран хэрэгжүүлэх олон ажил байгааг тэмдэглээд, цаашид хоёр улсын найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

Уулзалтад БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир нар байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
kkkk:
Baaa ed chini orosiin ongotsiig unagatsan humuus sh dee kkkk manaihan mer muu ongotsii ni unagaachihgui
2018-09-08
зөө:
Туркийн балай юмсыг европчууд үздэггүйш дээ. Туркчүүд сэтгэл дундуур байх гэж юу байсан хүн хулгайлах гэж дээрлэхчээд.бүү эдэнд нүүр өгөөд бай.турк сургуулиа хаагаач.тэндээс юу сурдаг юм хүүхдээ баллаж байгаан
2018-09-06
Болдбаатар:
Манай цагдаа нарын буруу юу байхав. Даргынхаа л тушаалыг биелүүлж байгаа тангараг өргөсөн улс шүү дээ. Дарга нарынх нь тодруулж хэлбэл сайдынх нь тэнэг үйлдэл бүдүүлэг зан, олон улсын хэм хэмжээ ёс журмыг мэддэггүй боловсролгүй илрэл
2018-09-06
!!!:
Za Turkuud busdiig shuumjileed baigaarai oorsdiigoo medehgui baij haana baina ed nariin Diplomat Es ene ter ! Mash buduuleg humuus !!!
2018-09-06
Тагнуулууд нь баригдаагүй тул даажигнахаар шийдэв үү? Ингэж аманд нь багтаж шүлсэнд нь будагдах гэж дээ?
2018-09-06
Turkiin Mongolchuudaa neg asuujax setgel alga daa ter
2018-09-06
Туркууд Монголоос зайлаа
2018-09-06
Туркууд манай улсыг дорд үзэж хүн хулгайлах гэж оролдоод баларсанаа балуурдах гэж хуцаж байна даа.
2018-09-05
МАНАЙ ЦАГДАА БҮДҮҮЛЭГ ТЭНЭГ ШҮҮ ДЭЭ.
2018-09-05
Zochin:
Turkish airlines g niseehiig bas zogsooh heregtei...
2018-09-05
mongol:
Ter yankuudiin tejeeveriig ulsad ni ugcihvul taarna. Manai tejeevruud hudlaa haatsailaad baigaam.
2018-09-05
Uls mundsan bish ene turk laliinhnaas hol baival deer sanagdah yum. Mongol gazart amidarch baisan tureg bol ed nar bish shuu.
2018-09-05
Монголын тэнэг цагдаа нар Энхбаярын гэрт дайрдаг шигээ бодоод Элчин сайдын байранд дайрсан нь монголыг бас нэг онигоо болгож байгаа юм билээ шүү
2018-09-05