Гадаадад амьдарч буй иргэдийг интернетээр бүртгэж байна
2018-09-07

 

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.6.9-д заасныг үндэслэн Үндэсний статистикийн хорооны дарга, Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын хамтарсан тушаалаар “Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдийг бүртгэлжүүлэх, мэдээллийн санг бий болгох” зорилготой ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

 

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 9.5 -д “Гадаадад удаан хугацаагаар болон цагаачлан суугаа Монгол Улсын иргэн тус улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт хаягийн бүртгэл хийлгэж байх үүрэгтэй” гэж заасны дагуу гадаадад 183 хоногоос дээш хугацаагаар оршин сууж байгаа Монгол Улсын иргэд бүртгэлд хамрагдана. Энэхүү бүртгэл мэдээллийг бий болгож, тогтмолжуулснаар иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хууль, эрх зүйн туслалцааг шуурхай үзүүлэх, иргэний бүртгэл, цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах суурь сан бий болох юм.


Иргэн та өөрийн мэдээллээ бүртгүүлж, түүнийгээ засварлах, мөн гадаадад хамт амьдарч буй гэр бүлийн гишүүдээ бүртгэх боломжтой. Иргэн Та Үндэсний статистикийн хорооноос олгож буй Монгол улсын хэд дэх иргэн болж мэндэлснийг тань гэрчлэх батламжийг авах боломжтой.
Та http://www.citizen.gov.mn/ хаягаар орж бүртгэлд хамрагдана уу.



Та бүртгүүлэхдээ өөрийн олон нийтийн сүлжээ болох Facebook мөн Google account-ын хаягаар орж бүртгүүлэх боломжтой.

Shuud.mn
Сонин хачин
Ts:
Bii shaa Huuli erh zuin tuslamj gene shuu Teer jil zurchiltei ylihgui bichig tsaasnaas bolood Horigchood elchingees tuslamj asuusan bidend hamaagui gesen !!! Fucking idiot!!!! Tegsen hamt oros, frants 2 nuhuriig elchingees ni ireed batlan daaltaj avch baisan yum da France ni niseh deer ongotsnoosoo hotsorood tuurch yvahad ni avch ireed hiichihsen, oros ni delguurees yum hulgai hiisen geed
2018-09-08
зочин:
Элчин дээрээ хурууны хээ өгсөн бүртгэлтэй хүмүүс яах вэ, бүртгүүлэх үү.
2018-09-07
ZOCNIN:
ASHGYI DEE MONGOL ULS MAANI MONGOL HYN UNETEI GEDGIG ODOO L UHAARCN TSOOHON HOH TOLBOT MONGOLCNUUDAA NEGETGEN BURTGELJUULJ BGAAD BAYARLALAA.
2018-09-07