Сөүл хотноо гурван давхар цэцэрлэг нуржээ
2018-09-07

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо байрлах гурван давхар цэцэрлэгийн барилга нурж, үйл ажиллагаа нь бүрэн зогссон талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

 

Тус улсад сүүлийн өдрүүдэд усархаг аадар бороо үргэлжлэн орсон юм. Улмаар борооны улмаас барилгын доод хөрс нь суларчээ.

 

 

Осол орон нутгийн цагаар 11.22 цагийн орчимд болжээ. Тухайн үед барилга дотор цэцэрлэгт хүн байгаагүй гэнэ.

 

 

Сөүлийн удирдлагууд цэцэрлэгийн хүүхдүүдийг ойролцоох цэцэрлэгүүдэд шилжүүлэх, уг барилгыг нурааж, шинэ цэцэрлэг барих үйл явцыг эрчимжүүлэхийг албаныханд даалгажээ.

 

 

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин