12 настай хүү ангийн багшаа хөнөөхийг завджээ
2018-09-12

АНУ-ын Айова мужид үйл ажиллагаагаа явуулах Хойд Скотт гэх ахлах сургуулийн нэгэн сурагч галт зэвсгээр сүрдүүлэн, хүн барьцаалсан хэрэг гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Хүүгийн нэр болон гадаад төрхийг цагдаагийнхан нууцалж байна. Хүү 12 настай бөгөөд нууж авчирсан галт зэвсгээрээ ангид байсан багш болон сурагчдыг газар хэвтэхийг шаардсан байна.

 

Уг хэрэг өнгөрсөн сарын 31-нд гарсан гэнэ.

 

Хүү ангийнхаа багш руу буу тулгаж, “Алах болно” хэмээн сүрдүүлж байсан гэнэ. Цагдаагийнхан болон багш нь хүүтэй удаан хугацааны турш ярилцсаны эцэст ангид байсан хүүхдийг танхимаас гаргаж, хүүгээс галт зэвсгийг нь хураан авчээ.

 

Хүүг түр цагдан хорих байранд хорьж, гэр бүлийнх нь зөвшөөрлийн дагуу байцаалт авч буй гэнэ. Хэрэг гарсан өдөр хүний амь нас эрсдээгүй гэдгийг албаныхан баталлаа.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
12 nastai khuukhed yahaaraa ahlah surguulid surdgiin,middle school baih
2018-09-12
5112:
ЭНЭ АМЕРИК НЬ ДОТООД АСУУДЛАА ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ГАДНА УЛС ОРНЫ, БҮР ТИВ АЛГАСАЖ ӨӨР УЛС ОРНЫ ХЭРЭГТ ОРОЛЦДОГ ӨӨДГҮЙ УЛС ЮМАА...
2018-09-12
Сэр-од:
Энэ сайт Монголд өнөө маргаашдаа сонсож мэдэх шаардлагагүй, хаа холын ямар сөрөг үр дагавар,нөлөөг сурталчлаад байна.Арай ч дээ.Энэ сайтыг зөвхөн энэ мэдээлэл тавьсаны учир хаавал таарна.
2018-09-12
Таны нэр:
хүүхэдийг ийм юм хийтэл нь дарамтанд оруулсан байна шүүдээ
2018-09-12