Түгээлтийн автомашины жолоочид түгжрэл үүсгэдэг үү
2018-09-12

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улс 901,015 тээврийн хэрэгсэлтэй.  Үүний 559,000 гаруй  нь  замын хөдөлгөөнд идэвхитэй оролцож байна. Харин нийслэл хотод өдөрт 200 мянган автомашин хөдөлгөөнд оролцдог тухай мэргэжлийн байгууллагын гаргасан судалгаа байдаг. Энэ олон автомашиныг түгжрүүлэхгүй, хөдөлгөөнийг удаашруулахгүй хэрхэн зохицуулах талаар албаныхан ухаанаа “барж” сууна.

 

Худалдаа үйлчилгээний газруудад ачаа бараа хүргэдэг түгээлтийн автомашинууд ихээхэн түгжрэл үүсгэдэг гэдэг.

 

Нийслэлийн хэмжээнд өдөрт 20 мянган түгээлтийн автомашин замын хөдөлгөөнд оролцдог байна. Өдрийн цагаар Улаанбаатар хотод зорчиж буй автомашинуудын таван хувь нь худалдаа үйлчилгээний газруудад ачаа, бараа хүргэх, буулгах үйлчилгээ явуулдаг аж. Өдрийн 11.00, 15.00 цагийн орчимд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн долоон хувь нь түгээлтийн автомашин болж хувь хэмжээ нь өсдөг байна.

 

Түгээлтийн автомашинууд зам, гарц хаан зогсож ачаа, бараагаа буулган түгжрэл үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг болохыг албаныхан хэлсэн. Түгээлтийн үйлчилгээг шөнийн цагаар буюу 23.00-06.00 цагийн хооронзд явуулбал зохимжтой бөгөөд замын ачаалал 12 хувиар буурна гэж үзжээ. Улмаар замын түгжрэлийг бууруулахаар ажлын хэсгийн хуралдаанд хотын дарга оролцож  Улаанбаатар хотын бүсэд өглөө 06:00-10:00 цаг, оройн 16:00-20:00 цагуудад борлуулалт түгээлт болон тохижилт үйлчилгээний гэх мэт ачааны автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргажээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
зөв шийдвэр шүү, нэг шийдвэр гаргахаар л хүн бүр өөрийн эрх ашигт тохируулахаар эсэргүүцдэг, манай монголчууд үнэхээр захиргаагүй дураараа. талд морь унаад дуулаад давхидаг шигээ л хандах юм. Коллеж, МСҮТ, дээд сургуульд ирсэн болтой харваас хөдөө охид хотын гудмаар 4-5 уулаа зэрэгцэж хэлхэлдээд д явж цөхөөд л,хажуугаар нь хүн зөрөх ямар ч боломжгүй, ард ньяарсан хүмүүс явж байгаа талаар ойлголт ч алга. яаж энэ хотын хүний болоод машины түгжрэлийг багасгах вэ, сургуулиудыг гаргана гэж нэг санаа явж байснаа тэгээд л чимээгүй болсон. Эхэлсэн санаануудаа хэрэгжүүлэх боломжийг хотынхонд олгоосой, яаж ажиллахйг нь бас хармаар байнаш дээ
2018-09-19
Польшид байрны дэлгүүрүүд нь хүмүүс ажилдаа яваөхаас өмнө бараагаа авчихаад ажиллаж байгаад хэсэг хаадаг юм билээ. Манайхан ч яахав унтаахай хүмүүс тохирохгүй
2018-09-12
Европт хар үүрээр шөнө түгээдэг гэх чинь билээ
2018-09-12
huz:
huleej avah delguuruud shunu ajillah uu ;)
2018-09-12
Польшид байрны дэлгүүрүүд нь хүмүүс ажилдаа яваөхаас өмнө бараагаа авчихаад ажиллаж байгаад хэсэг хаадаг юм билээ. Манайхан ч яахав унтаахай хүмүүс тохирохгүй
Irgen:
Zuv shiidver bna.
2018-09-12
Шөнийн цагаар түгээлтээ хиймээр бгаа юмаа. Зам дээр данхайгаад бүхнийг хаагаад зогсчихдог.
2018-09-12
Zochin:
APU kompaniin tom ovrin mashinuudig yavuulahgvi yumuu shoniin tsagaar yavuul KhanUul dvvregt bas tvgjirel 120 myangat orchimd
2018-09-12
Barilgiin tom mashinuudiig horiglo
2018-09-12
horoololiin nomingiin ard jinhene tugjireliig tugeeltiin mashinuud l uusgej zambraagui bolgoj bna.haana ch hamaagui durtai gazaraa hundlun guld zam haaj zogschihood ajilaa hiij bna geed hucaad hereldeed bdag.tugeeltiig shuniin tsagaar esvel ugluu uureer hiideg bolgochih.
2018-09-12
irgen:
Prius bolon jolooch narin nasni hyazgaar deer tatvar sain nemj chadahgui tul ul buteh asuudal.
2018-09-12
Unen:
Tugeeltiin lalruud ugasa danda zam tugjdeg shd. Ter Bars zah bol ene tugeeltiin mashinuudaas bolj l bituu boglordog. shono n tugeeltee hiine biz.
2018-09-12