Багш нар мэдээлэл хийнэ
2018-09-13

09.00 цагт Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яамны 401 тоот хурлын танхимд “ХӨДӨӨГИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ АХИУЛАХАД МХТ-ИЙГ ОНОВЧТОЙ АШИГЛАХ” төслийн нээлтийн нээлтийн үйл ажиллагаа болно.

 

10.00 цагт Бага насны хүүхэд өөрөө хүчирхийллээс урьдчилан сэргийлэх боломжтой болох талаар Нийслэлийн Боловсролын Газар 605 тоотод мэдээлэл хийнэ. Холбоо барих: 88029087

 

10:00-17:00 цагт ХААИС болон Агроэкологийн сургуулийн 60 жилийн ойд зориулан үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор эх орны эрүүл хөрсөнд ургуулсан хүнсний ногоо, цэцэг жимс, модлог ургамлын үзэсгэлэн худалдаа ХААИС-ийн төв байранд болно. Утас:99287297

 

 12:00 цагт Улаанбаатар хотын нийтийн төв номын санд “Миний анхны робот-3” сургалт, арга хэмжээ болно.

 

13:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Улс орон даяар багш нар ажил хаяж хүрээгээ улам тэлсээр байхад БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ажил хаялтад анхаарлаа хандуулахгүй үл тоож гадаадад зугаалж яваа талаар Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийнэ.

 

15.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д Академич, гавъяат хуульч Ж.Амарсанаагийн санаачилгаар бүтээгдсэн “Гэрээ (үлгэрчилсэн загвар)”, Монголын өмгөөлөгчдийн холбооноос эрхлэн гаргасан “Өмгөөлөгч (Эрх зүйн баримт бичиг) гарын авлага”, “Хөрөг найруулал /тэргүүн дэвтэр/” шинэ бүтээлийн танилцуулгыг зохион байгуулна. Холбоо барих: 91119838

Shuud.mn
Сонин хачин