Триполи хотын олон улсын нисэх буудлыг пуужингаар харважээ
2018-09-13

Ливийн нийслэл Триполи хотын "Митига" олон улсын нисэх буудлыг пуужингаар харвасан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Уг үйл явдлын улмаар "Митига" нисэх буудлын үйл ажиллагаа БҮРЭН зогссон талаар эрх баригчид уламжлав.

 

Энэхүү хууль бус  ажиллагааг хэн зохион байгуулсан нь тодорхойгүй байна. 

 

Пуужингийн дайралтын үеэр хүний амь нас эрсдсэн, тус байгууламжинд хэр хэмжээний хохирол учирсан нь НУУЦ байна.

 

Ливид 2011 онд дэгдээд буй иргэний дайн, дотоодын зөрчил мөргөөлдний улмаас тус нисэх буудал олон удаа хаалгаа барьсан ба өнгөрсөн баасан гаригт үйл ажиллагаагаа сэргээгээд байжээ. 

 

НҮБ-ын энхийг сахиулагчид Ливийн газар нутгийг террористуудаас чөлөөлсөн ч нутгийн хойд хэсгүүд босогчдын хяналтад өнөөг хүртэл байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин