Египетэд амиа алдсан Британи хосын үхлийн шалтгааныг тогтоожээ
2018-09-13

Британийн иргэн Жон Купер болон түүний гэргий Сусан өнгөрсөн сарын 21-нд Египет дэх Улаан тэнгисийн "Aqua Magic" гэх амралтын газрын зочид буудалд байхдаа тодорхойгүй шалтгаанаар амиа алдсан юм.

 

 

Тэгвэл Британи хосын үхэл "E. coli" гэх вирусын нянгаас болсон хэмээн Египетийн Ерөнхий прокурор мэдэгдлээ. 

 

Хосын үхэлд хүний дархлааны системд нөлөөлж, улмаас шууд үхэлд хүргэдэг "E. coli" нян буруутай гэв. Тэд ундны ус эсвэл бусад хүнснээс нянгийн халдвар авсан хэмээн таамаглаж буй гэнэ. 

 

Уг мэдэгдлийн дараа хосын охин Келли Ормерод хэвлэлийнхэнд "Би үнэхээр цочирдлоо. Тэдний дүгнэлт зүгээр л хог" гэж хэлжээ. 

 

Тэрбээр эцэг, эхийнхээ хамтаар тус буудалд буудалж, амарчээ. Тэрбээр "Эцэг, эхийн минь үзүүлж байсан шинж тэмдгүүд "E. coli"-ийн халдвар авсан хүнийнхтэй таарч байгаагүй. Би тэдний үхэл юунаас болсон гэдгийг нарийн тогтоож, Британийн талаас тусламж хүсч, дахин мөрдлөгө бас шинжилгээ явуулахыг хүсэх болно" гэсэн байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
заваан юм наадах чинь баасны савханцар. эмчлүүлээч. фурамаг эсвэл хямдаар нь монголын фуродонин уу . тэнэг баасны өт чинь гайхуулах юмаа олж дээ. эмэгтэй хүн бааж байхдаа усаа бүү тат. савханцар е коли үсэрч боов руу чинь ороод эсвэл анус руугаа секс хийлгэснээс баасны савханцар е коли тархдаг юм. үргүйдэл давсагны үрэвсэл цистит бүгд үүнээс үүсдэг. гомо нар бүгд ийм халдвартай байж таарна.
2018-09-13
Ene bakter nadad ch bgaa. Tegeheer yaana gsn yg yum bol doo kkk
2018-09-13