Хуулийн байгууллагуудын дунд шатрын тэмцээн боллоо
2018-09-16

Монгол Улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулан хуулийн байгууллагуудын дунд шатрын тэмцээнийг  Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулав.

 

 

Энэхүү шатрын тэмцээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль сахиулах их сургууль, Монголын Нотариатчдын танхим, Монголын Олон Улсын ба Үндэсний арбитр, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Хуульчдын холбоо, Монголын Цагадаагийн ахмадын холбоо зэрэг 14 байгууллагын 60 орчим шатарчид оролцож байгаа юм. Үүнээс нэг байгууллагаас гурван эрэгтэй, нэг эмэгтэй шатарчин оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

 

 

 

Уг тэмцээнийг швейцарь системээр долоон өрөг тоглохоор зохион байгуулсан бөгөөд багаараа тоглож байгаагаараа онцлог юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Shuud.mn
Сонин хачин