Энхийг сахиулагчид эх орондоо ирнэ
2018-09-17

10.00 цагт “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. ОБЕГ-тай хамтарч хэрэгжих хөтөлбөрийн нээлт Алтай хотхоны ард Нийслэлийн иргэдийг Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд болно. Утас: 9973 6052

 

10.00 цагт Багшийн хөгжлийн ордны 401б тоотод  "ОЮУТАН МОБИЛИТИ" Монголын их дээд сургуулиуд “КРЕДИТ ХАРИЛЦАН ЗӨВШӨӨРӨХ ТОГТОЛЦОО” санаачилгыг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол болно. Утас: 8090-7991

 

11:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Уран хатгамалчдын улсын III уралдаан зохион байгуулах талаар БСШУСЯ, Соёл урлагийн газар зэрэг холбогдох бүх байгууллагууд хамтран мэдээлэл хийнэ.

 

14.00 цагт Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар БНСУ-ын Sitec Medical Co.Ltd ХХК-иас Сүрьеэгийн эрт илрүүлэгт нэн шаардлагатай 160 сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн Protable X-Ry wireless Detector Mobi Rad50 маркийн дүрслэл оношилгооны тоног төхөөрөмжийг дүүргийн төсвийн хөрөнгөөр худалдан авч, хүлээлгэн өгнө. Холбогдох утас: 88107019, 96990714

 

14:00 цагт 1 дүгээр сургуулийн урд замд Зам тээврийн осол ямар шалтгаанаас болж гардаг, хүүхэд болон эцэг, эхчүүдийн буруу үйлдлээс болж ямар аюултай нөхцөл байдал үүсдэг, ослын үед хүний биед ямар гэмтэл, бэртэл учирч болох талаар болон үүнээс хэрхэн урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцохыг харуулсан бодит ҮЗҮҮЛЭН СУРГАЛТЫГ зохион байгуулна.

 

14.00 цагт БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын "UNMISS" энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний VII ээлжийн цэргийн багийн удирдлага, бие бүрэлдэхүүн 4 дүгээр цувраагаар эх орондоо газардана. Утас:95298223

Shuud.mn
Сонин хачин