Иргэний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн үү
2018-09-18

 

Зөрчлийн тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дархлаажуулалт болон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдах үүргээ биелүүлээгүй, мөн хүүхдийг хамруулах үүргээ биелүүлээгүй бол торгох шийтгэл хүлээлгэхээр хуульчилсан байна. Энэ нь Үндсэн хуульд заасан иргэний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл, гомдол гаргажээ.

 

Уг мэдээлэл, гомдлын дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2018 оны есдүгээр сарын 26-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
ДАРХЛААЖУУЛАЛТ ХИИЛГЭНЭ ҮҮ БАЙНА УУ БИДНИИ ЭРХ. ХҮҮХДҮҮДИИГ УЛС НЬ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХДАГ ЭНЭ БОЛ ХАРИН АСУУДАЛ ШҮҮ 1072 ХУВЬЦААГ 2012 ОНООС ХОЙШХИ ХҮҮХДҮҮДЭД ОЛГОХГҮЙ БАЙГАА НЬ ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙНА ЦЭЦ ҮҮНИИГ ХЭЛЭЛЦЭХ ЁСТОЙ ШҮҮ
2018-09-18