Ким Чен Ун: Хоёр Солонгосын харилцаа улам дотно боллоо
2018-09-19

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин Хойд Солонгос улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийж байна.

 

 

Удирдагч Ким Чен Ун хүндэт зочноо найрсагаар угтан авч, хүндэтгэн харьцаж буй юм. Хоёр Солонгос уг айлчлалд ихээхэн ач холбогдол өгч байгаа. Учир нь Хөх ордны тэргүүн 11 жилийн дараа Пхеньян хотноо айлчилж байна.

 

Удирдагчид гурав дахь удаагаа биечлэн уулзаж, цаг үеийн асуудлаар хэлэлцжээ.

 

 

Дээд түвшний уулзалтын дараахан залуу удирдагч хэвлэлийнхэнд “Бид гурав дахь удаагаа уулзаж байна. Бидний харилцаа улам дотно болж байна. Яриа хэлэлцээрч амжилттай үргэлжиж байгаа. АНУ, Хойд Солонгосын харилцаа сайжирсан. Ерөнхийлөгч Мун Жэ Иний хийсэн хичээл зүтгэлд талархлаа илэрхийлье” гэж хэллээ.

 

 

Хөх ордны тэргүүн бизнес эрхлэгчдээс гадна К-ПОП оддын төлөөлөл болох 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Пхеньян хотноо хүрэлцэн ирсэн юм.

 

Өмнөдийн бизнес эрхлэгчид гадаад ертөнцөөс хаалттай байдаг хойдын компаниудад хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах туйлын сонирхолтой байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
нэг үндэстэн шүү дээ. харилцаагаа сайжруулсаар, цаашдаа герман шиг нэгдэх хэрэгтэй шдээ. нэгдвэл маш хүчирхэг гүрэн болно доо
2021-09-28
Yamar goyo yum be, harahad saihan bn, neg tsustai neg undesten shuu dee...sain saihan haritsaatai bval hichneen saihan, Good luck and All The Best both of your country ! Bless them !
2018-09-19