Б.Батзориг: Улаанбуудайн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана
2018-09-19

“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ 13 дахь жилдээ Мишээл экспо төвд нээгдлээ. “Эрүүл монгол хүн-эрүүл хүнс” уриатай нэгдсэн арга хэмжээг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нээж, үг хэлэв. Тэрбээр “Манай тариаланчид энэ жил маш тодорхой зорилт тавьсан. Бид энэ жил 497.2 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан балансаар боломжийн ургац авах мэдээ гарсан. Энэ жил 450 мянган тонн үр тариа хурааж авна. Улаанбуудайн дотоодын хэрэгцээгээ хангана. Гурилаа дотооддоо үйлдвэрлэнэ. Цаашдаа экспортлох зорилт тавьж байгаа.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

Монгол Улсын төрийн үүрэг бол гурван сая иргэнээ эрүүл хүнсээр хангах. Энэ үүрэг нь манай салбарынханд байдаг. Энэ үүргээ биелүүлэхийн тулд бид ногоочид, тариаланчидтайгаа хамт зүтгэж байна” хэмээн хэллээ.

 

 

Энэ жилийн  “Эрүүл хүнс” үзэсгэлэнд дотоодын хүнс үйлдвэрлэгч 180 гаруй иргэн, хоршоо, аж ахуйн нэгж “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалагч 250 гаруй хоршоо, иргэн, аж ахуйн нэгж оролцож байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин