Нугараач охиныг гэмтээсэн багшийг шүүнэ
2012-01-16

Нугараач охиныг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан  хэргээр яллагдагчаар татагдсан Г.Энх-Амгаландхолбогдох эрүүгийн  хэргийн шүүх хурал маргааш 10.00 цагт Хан-Уул дүүргийн шүүхэд болно.

Шүүх хуралд улсын яллагчаар О.Гэрэл, даргалагч шүүгчээр Н.Нарантуяа, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр П.Энхцэцэг болон хохирогч охины ар гэрийнхэн оролцох аж. Насанд хүрээгүй хүүхдийг зодож, дарамталсан гэх хэргийг хаалттай хэлэлцэх юм байна.

Түүнийг Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан, бусдын биед хүнд гэмтэл учруулсан, 100.1-т зааснаар байнга зодож тарчлаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ.

Shuud.mn
Сонин хачин