Сэлэнгэ аймгийн сумдад 5-15 см цас оржээ
2018-09-20

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ХХААХҮЯ-ны Ургацын штабт Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр мэдээлэл ирүүлжээ.

 

2018 оны 09.20 нд үр тариа ангилан 13143 га, цайруулалт 4667 га, шууд хураалт 16938 га-аас нэгжийн ургац 14.2 цн буюу 30496 тн үүнээс улаанбуудай 21383 га-аас нэгж талбайгаас 14.1 цн буюу 30216 тн 15. 8 хувь, тэжээлийн ургамал 2371 га-аас нэгж талбайгаас 21. 2 цн буюу 5022 тн 15.2 хувь, рапс 3550 га-аас нэгж талбайгаас 6.0 цн буюу 2130 тн 12.3 хувь, төмс 1676 га-аас нэгж талбайгаас 128 цн буюу 21475 тн 63.1 хувь, хүнсний ногоо 1760. 8 га-аас нэгж талбайгаас 127 цн буюу 22407 тн 67. 3 хувьтай ургац хураалт явагдаж байна.

 

09 сарын 19-20 ны шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Жавхлант, Сайхан, Орхон, Сант, Баруунбүрэн, Орхонтуул, Мандал, Баянгол зэрэг сумуудад 5-15 см цас оржээ.

Shuud.mn
Сонин хачин