Тайгер Вүүдс таван жилийн дараа ЯЛАЛТ байгууллаа
2018-09-24

Америкийн нэрт тамирчин Тайгер Вүүдс улирлын төгсгөлийн тэмцээн болох "Tour Championship"-д түрүүлсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Атланта хотноо зохион байгуулагдсан уг тэмцээнд Вүүдс ялалт байгуулснаар, ийнхүү таван жилийн дараа цомын эзэн болжээ. Уг тэмцээний шагналын сан 10 сая ам.доллар билээ. 

 

Тэрбээр хамгийн сүүлд 2013 оны наймдугаар сард ЯЛАГЧ болж байв. 

 

Өдгөө 42 настай Вүүдс нэг цохилтоор 71 оноо авч, 80 дахь "PGA Tour" тэмцээндээ ялалт байгуулсан байна. 

 

Вүүдс хэвлэлийнхэнд "Үнэхээр баярлаж байна. Мянга мянган фэнүүдийнхээ өмнө хариуцлагатай тоглолт хийлээ. Надад алдах эрх байхгүй. Би энд ялалт байгуулах гэж л ирсэн" гэж ярьжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин