Трампын НҮБ-ын индрээс хэлсэн үг олныг инээлгэв
2018-09-26

НҮБ-ын ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп оролцож, үг хэлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр дайсагнасан харилцаатай байгаа Ираны талаар өөрийн байр сууриа хүргэжээ.

 

Трамп “Ираны эрх баригчид Ойрхи Дорнодод эмх замбараагүй байдал, зөрчил мөргөлдөөн үүсгэсэн” гэж мэдэгдлээ.

 

Цагаан ордны тэргүүн ийнхүү хэлснийхээ дараа “Миний тэргүүлдэг Засаг захиргаа сүүлийн хоёр жилийн хугацаанд манай өмнөх аль ч Засгийн газрын хийж, бүтээснээс илүү ихийг хийсэн” хэмээн өөрийгөө магтжээ.

 

Түүнийг ийнхүү хэлэхэд танхимд зочид, төлөөлөгчид инээлдэхэд “Ингэж хүлээж авна гэж төсөөлсөнгүй” гэв.

 

Трамп “Хойд Солонгостой харилцах харилцаагаа бэхжүүлж, БНХАУ-тай худалдаа хийхдээ илүү болгоомжтой, хяналттай ажилласан” гэж мэдэгдлээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Чоно борооноор гэгчээр завсрын үед гарч ирсэн луиварчид
2018-09-26
Яг мөн дөө:
Үүний хувилбарууд манай төр засгийн зарим эрхэм болох Х.Б, У,Х гэх мэтийн ааш, авир нь яг усны дусал шиг ав адилхан юм даа. хэ хэ
2018-09-26
Чоно борооноор гэгчээр завсрын үед гарч ирсэн луиварчид