Талийгаач Н.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн мэдээлэл хийнэ
2018-09-26

Өнөөдөр болох үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

 

09.00 цагт:

  • "Game Аrena"-төвийн Улсын цирк, Төмөр замын Варьета, XI хороолол болон "Өргөө" кино театр салбарт Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ. Утас: 88041586
  • “Корпорейт” зочид буудалд Цахим эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд зориулсан “Цахим эрүүл мэнд” сургалт болно. Утас:99179899, 86885060
  • НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал болно. Утас:88058053
  • Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Зөрчлийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ.

 

10.00 цагт:

  • МХЕГ-т “Нийслэлийн хүн амын ундны усны чанар, аюулгүй байдал” салбар дундын хэлэлцүүлэг болно. Утас:91989890, 99096232
  • “Туушин” зочид буудалд Удирдлагын академи болон ХБНГУ-ын Конрад-Аденауэр сан хамтран “Ардчиллын IV чуулган” зохион байгуулна.
  • Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас ажил идэвхтэй хайж байгаа залуус болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Хөдөлмөрч залуучууд” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болох талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт:

  • “Blue Sky” зочид буудалд Азийн хөгжлийн банкнаас 2019 оны эдийн засгийн төлвийг танилцуулна.
  • “Хэвлэлийн хүрээлэн”-д Дорнод аймгийн Чойбалсан хотын дарга П.Мөнхтөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  • “Монгол ньюс” мэдээллийн төвд ЗТХЯ-ны хэлтсийн дарга асан Г-гийн ар гэрийнхэн мэдээлэл хийнэ.
  • “British school of Ulaanbaatar”-т "Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эмийн хор нөлөө” сургалт болно.Утас:99286606
Shuud.mn
Сонин хачин