Р.Төмөрхуяг: Миний хүү Т.Гомбосүрэн архи уудаггүй, зүй бус авир гаргадаггүй байсан
2018-09-26

Гэрэл зургуудыг MPA.mn

ЗТЯ-ны Газрын дарга агсан Т.Гомбосүрэнгийн ар гэрээс хэвлэлийн хурал хийв.. Хэвлэлийн хуралд талийгаач Т.Гомбосүрэнгийн аав Р.Төмөрхуяг, авга ах Р.Ганхуяг, өмгөөлөгч З.Хүрэлсүх нар оролцож байна. Мэдээллийн эхэнд  Талийгаач Т.Гомбосүрэнгийн 49 хоног өнөөдөр болж байгаа тул сэтгүүлчдийн асуултад хариулах боломжгүй байгааг ойлгоорой хэмээн  өмгөөлөгч нь онцоллоо.

 

Талийгаач Т.Гомбосүрэнгийн аав Р.Төмөрхуяг: Миний голомт түших ганц хүү байсан

 

-Бид ийм хэрэг болсонд маш их харамсаж байгаа. Манай удам угсаа дөрөв дэх үеэ төрд зүтгэж байгаа. Яагаад гэвэл ардын хувьсгал ялснаас хойш миний өвөг эцэг Булганы харьяат ах дүү гурван партизан. Төрийн байгууллагад ажиллаж байх хугацаанд ийм зүйл  болно гэж бодоогүй би хүүгээ төрийн албанд зүтгүүлсэн. Миний хүү хүнтэй нийтэч, хүний эвийг олохын төлөө явдаг хүү байсан. Энэ явдал болсоноос хойш миний хүүг архидан согтуурсан, харилцан зодолсон гэж яриа гарсан. Миний хүү архи уудаггүй. Би төрд 40 гаруй жил ажиллахдаа нэг хундага архи ч уугаагүй. Сэлэнгийнхэн намайг архи уудаггүйг мэднэ. Би хүүгээ танхай хүмүүжүүлээгүй. Ажил албаа хийгээрэй гэж хүмүүжүүлсэн. Миний хүү зүй бус зан авир  гаргадаг хүүхэд байгаагүй.

 

Одоо дөрвөн ач маань үлдлээ. Т.Гомбосүрэн миний голомт түших ганц хүү маань байсан. Надад ч бас хэцүү байна. Энэ дөрвөн ачийг нь амьд байх хугацаандаа хүнтэй адил сайн хүмүүжүүлье гэж бодож байна.

 

Талийгаачийн авлаг ах Р.Ганхуяг: Миний дүүг албан өрөөндөө дуудаж оруулсан төр өдрийн бичлэг гар утас дээр нь бичигдсэн

 

 

-Айлд хүний хайр татсан, сайхан хүүхэд байдаг нь Т.Гомбосүрэн байсан, уучлаарай. /уйлав/. Би 38 жил ардын цэргийн армид зүтгэж, байлдагчаас хурандаа цол зүүж байгаад цэргийн тэтгэвэрт гарсан хүн байна.  Сэлэнгэ аймагтаа байна. Хүний ганц хүү, миний хамгийн хайртай дүү Монгол төрийн төлөө зүтгэж яваад хөдөлмөрлөх ид насандаа төрийн албан хаагч нартай харгис хэрцгий хүний гарч тус яамны үүдэнд амиа алдлаа. Миний дүүг албан өрөөндөө дуудаж оруулсан төр өдрийн бичлэг гар утас дээр нь бичигдсэн. Тэр өдөр барьж явсан гар утасны бичлэг нь байна. Та бүхэнд гар утасны бичлэгийг сонсгоё.

/Жич: гар утасны бичлэг сонсгов. Талийгчийн гар утасанд хэрэг гарах өдөр Т.Гомбосүрэн Махбал даргын өрөөдн орж ир гэж дуудаж байгаа нь бичигджээ/

 

Миний дүүгийн албан тушаалыг булаан авахаар 2018 оны хоёрдугаар сараас эхлэн ажиллагаа хийж байсан нь мэдэгдэж байна. Манай дүүг хөдөө томилолтоор явсан хойгуур ЗТХ-ийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ түүний оронд Дорждагва гэгч этгээдийг томилуулахаар хүсэлтээ өгсөн байдаг. АТГ-аас энэ хүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж буцаасан байгаа юм. Энэ аймшигтай хэргийн маргааш би хөдөөнөөс ирж, дүүгийнхээ өрөөнд ороход өрөөнийх нь гэрэл нь асаалттай, пиджак нь сандал дээрээ өлгөөтэй, хийж байсан бичиг баримтууд нь ширээн дээр нь дэлгээтэй байдалтай байсан. Миний дүүгийн амь насыг золин байж албан тушаалыг нь булаан авах гэж байсан энэ асуудалд УИХ-ын дарга, гишүүд, Ерөнхий сайд анхаарлаа хандуулахыг хүсч байна. Энэ асуудлыг үнэн зөвөөр шударгаар шийдэж өгөхийг хүсч байна. Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу гэдгийг дахин хэлбээр байна.

 

Талийгаачийн өмгөөлөгч З.Хүрэлсүх:Талийгаач төрийн албаны шалгалтад тэнцсэн. Мэргэжлийн хүн байсан.​​​​​​

 

 

-Энэ хэргийн дараа ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан албан тушаал булаацалдсан юм байхгүй. Хувийн өс хонзон байсан гэж худал мэдээлэл өгч иргэдийг төөрөгдүүлсэн. Хэргийг одоо ч шалгаж тогтоогоогүй. Энэ хэргийг зүгээр нэг хэвлэлийн төлөөлөгч ярихгүй ээ. 14 цагийн дотор шалгаж тогтоодог зүйл байхгүй. Талийгаач архинаас хол хөндий байсан олон түмэн мэднэ гэдгийг аавын үгийг би ч бас хамтран ажиллаж байсныхаа хувьд батална. Талийгаачийг ажлаа хийж байхад нь дуудаж гаргасныг нотлох баримтаар үзүүллээ. Талийгаач төрийн албаны шалгалтад тэнцсэн. Мэргэжлийн хүн байсан. Хэргийг анх БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байсан. Өнгөрсөн наймдугаар сард НЦГ-ийн хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байсан бол яг одоо ЦЕГ-ын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газар шалгаж байгаа гэх мэдээллийг бидэнд өгсөн. 

Н.Нягт

 

 

Shuud.mn
Сонин хачин
hotoch:
minii gants huu min shu dee gol harlaad baih yumaa
2018-09-26
hotoch:
bi bas gants huutei bailaa sayhan aldsan mongoliin ter zutgesen hundee hatuu gedeg n unen huu teriin zarts tsagdaagiin xoshuuch baisan zurhnii mes zasal hiilgeed garsnii daraa tavan tolgoid surgalt bolood marafond guilgesen baisan saya mes zasal hiisen zurh ebdeed baana gehed neg ded hurandaa ter hamaagui gui gej zagnasan baisan tegeed udaagui dee hetsuu bn
2018-09-26
dsn:
end terbbum ymarch hamaaguiee ! door bichij bgaa humuus bl harin buunii nohoi mungunii ulaan nudtenguud yum bish uu? huulichid yumiig uneneer togtooh tsag bolson bh shuu! ter meedlel ugsun tsagdaagiin huniig bas shalgah heregtei!
2018-09-26
Манай дүүг хөдөө томилолтоор явсан хойгуур ЗТХ-ийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ түүний оронд Дорждагва гэгч этгээдийг томилуулахаар хүсэлтээ өгсөн байдаг.
2018-09-26
Энэ шүүхийн шүүгч нар агаар салхинд гарах нэрийдлээр архидах шоудах нь дийлдэхгүй түүнийгнь ёрөнхий шүүгч нь дэмжээд сууж байх юм лүндэндорж дарга энэ асуудлаа шиййдээрэй.энэ бух шатны шүүгчнарын үндсэн ажил нь амралт зугаалга биш байх шүүү.
2018-09-26
tiimee ene bol 60 ter bumiin ur dagavar Enkhboldod hariutslaga tootsoh heregtei.
2018-09-26
Kgk:
Hd
2018-09-26
ZOCHIN:
ENE BOL 60 TERBUMIIN TOLBOR TOLSON N ULDEED TOLOOGUI N NEG IIMERHUU...
2018-09-26
irgen:
iim zavaan asuudal tor bolon toriin olon yam, alban gazruudad baigaa,,,,,baidag um baina lee shdee, estoi yneneer ni shyyj yaliig ni ogoh estoi, busad iimerhyy toriin buzaruud ni sanuulga avahaar shiitgeh heregtei………….!!!!!
2018-09-26
irgen:
iim zavaan asuudal tor bolon toriin olon yam, alban gazruudad baigaa,,,,,baidag um baina lee shdee, estoi yneneer ni shyyj yaliig ni ogoh estoi, busad iimerhyy toriin buzaruud ni sanuulga avahaar shiitgeh heregtei………….!!!!!
2018-09-26
Irgen:
Alban tyshaaliig naimaaltsdag bolsnii yr dyn shyy dee.Medlegteie aaviin hyy eejiin ohid uchnuun baihad hogiin myy hylgaich lyivarchid orj irj munguur albiig hydaldaj avch bainadaa.
2018-09-26
60 ТЭРБУМЫН БАЛАГ Л ЯВААД БАЙНА ДАА.
2018-09-26
Болсон үйл явдал бол үнэхээр аймшигт зүйл ээ. Гэхдээ талийгаачийн авга ах Р.Ганхуяг энэ асуудалд УИХ-ын дарга, гишүүд, Ерөнхий сайд анхаарлаа хандуулахыг хүсч яах гэж байгаа юм бол? Үнэхээр энэ асуудлыг үнэн зөвөөр, шударгаар шийдэж өгөхийг хүсч байгаа юм бол хууль хяналтын байгууллагад л хандмар юм.
2018-09-26
аа
2018-09-26
Zochin:
Za butgii shaagaad bgaarai muu mal mine chi harin heden haltar yum avchaad zahialgaar bicheed bgaarai
2018-09-26
зочин:
ардчилал гарсанаас хойш төрийн албаны мөн чанар алдагдаж ёс зүйгүй танхай балмад луйварчдаар дүүрч төрд итгэх итгэл алдагдаж байна
2018-09-26
Энк60лд:
Харамсалтай боловч эмэгнэлтэй хэрэг яагаад харамсалтай вээ гэхээр 2016оны сонгуулийн дараа талийгаачийн Ээж хүү маань том яамны газрын дарга болох гэсэн 100.н сая төгрөг хэрэг болчилоо зээлээч гээд танил дээр маань ирж бсан юм .Юу хэлэх гээд бна гэхээр ямар нэг зүйлрүү хэт тэмүүлэх нь ямар нэг үр дагавар дагуулдагийг бурханы шашинд номлоод бгааг олон хүн эрт ойлгомоор бгаа юмаа....
2018-09-26
Zochin:
Za butgii shaagaad bgaarai muu mal mine chi harin heden haltar yum avchaad zahialgaar bicheed bgaarai