Намрын чуулганыг ирэх даваа гаригт нээнэ
2018-09-27

УИХ-ын 2018 оны намрын чуулган аравдугаар сарын нэгэн буюу ирэх даваа гаригт нээлтээ хийнэ. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга захирамж гарган баталсан.  Үүнд:

1/Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;

2/Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;

3/Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;

4/“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

6/Аж аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

7/Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

8/Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

9/Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;

10/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

11/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

12/Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;

13/Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;

14/Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл;

15/Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;

16/Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

17/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

18/Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

19/Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл;

20/Эрүүгийн хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

21/Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

22/Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл;

23/Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

24/Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

25/бусад 

 

Мөн энэ захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон намрын ээлжит чуулганы явцад хууль санаачлагчаас УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухайн бүрд нь Улсын  Их Хурлын даргын Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоожээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
цагдаа:
энэ сэтгэгдэлийг УИХ-ын дарга,эрхэм гишүүд уншдаг болов уу ядаж туслахууд нь уншаад хэлдэг болов уу би жирийн нэг цагдаа байна 60 сарын дундаж цалингаараа тэтгэвэрт гарахыг хүсэж байна яагаад 72,84 сарын дундаж цалингаас болгох гэж бууруулаад байгаа юм үүнийг эсэргүүцэж байна төрийн ирээдүй бүрхэг болно шүү төр тусгай албан хаагчтай байх юм бол тэдний эрх ашгийг нам гэхгүй өөрөө хангах үүрэгтэй, багш эмч бол шал өөр асуудал шүү
2018-09-28
цагдаа:
60 сараар тэтгэвэрээ тогтоолгодог байсан нөхцөл маань 72сар 84 сар болж нэмэгдэж авах тэтгэвэр тэтгэмж минь буурахаар болсон хуульд гомдон гишүүдийн өргөн барьсан өөдрөг хуулийг харан тэтгэвэрт гарах үгүйгээ шийдэх гэж байгаа жирийн цагдаа байна нөхцөл цаашид 60 сараараа байвал 4 жил ажилламаар байна аа хууль тогтоогчидоо???
2018-09-28
цагдаа:
Ж.Энхбаяр С.Бямбацогт нарын гишүүдийн санаачилсан цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөсөн энэ хуулийн цэрэг цагдаагийн олон алба хаагчид одоо хүлээж байна хууль өөрчлөгдөж сайжрахгүй бол бүгд гаръя гэсэн хүлээлт их байгааг анхаараа төрийн алба сулрана шүү
2018-09-28
цагдаа:
төрийн ажил тасралтгүй байх зарчимтай амралтын,баярын өдрүүдэд тусгай албаныхан л ажиллаж гэмт хэрэгтэй тэмцэнэ,галаа унтраана,хилээ манана,бэлэн байна ингэлээ гэж багш эмч нар шиг илүү цагийн нэмэгдэл авахгүй хуулиар үгүй болгоод байгаа 60 сарын дараа тэтгэвэрт гарч тэтгэвэр тэтгэмжийг авч эрүүл байвал цаашаа ажиллаж орлогоо нэмэгдүүлэх зорилготой хүмүүсийг тусгай албаныхан гэдэг юм ойлгож алдагдсан эрхийг нь сэргээх дээрх хоёр гишүүний санаачилсан хуулийн төслийг дэмжиж батлан ирээдүй төрөө хамгаалъя
2018-09-28
цэргийн хүү:
цэргийн тэтгэвэр бол маш чухал сэдэв шүү ирээдүйгээ харсан төрийн бодлого байх ёстой хууль санаачилсан гишүүнээс бусад нь ойлгохгүй эмч багш нартай адилтгах байх тийм бол огт биш шүү энэ тусгай албанд тэр хүмүүс тэр хангамж нөхцөл тэтгэвэрийг нь бодож сонгож байгаа үнэн хэрэгтээ залуу халуун сайхан нас биеэ төрд дор хаяж л 25 жил худалдаж байгаа хэрэг юм аа тэгэхээр биеэ худалдах тэр нөхцөл нь үгүй болчихвол ингэж биеэ зовоохийг хэн ч хүсэхгүй шүү дээ зүгээр энгийн хүмүүс шиг ажиллахыг л хүснэ эрхэм мэргэн түшээдээ уг хуулийг хэлэлцэн батлахыг хүсье. Монгол Улсын төлөө зүтгэе.
2018-09-28
цагдаа:
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр С.Бямбацогт нарын санаачилсан Цэргийн албан хаагчийн тэтгэвэр,тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах хууль дараалалд алга байна оруулж батлуулж эрх зүйн байдлыг нь эргүүлэн сайжруулах ёстой тэгэхгүй бол Монголын төр 10 жилийн дараа ажиллах тусгай албан хаагчгүй болох аюул байгаа шүү
2018-09-28