Багануур дүүрэг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
2018-9-27

Нийслэлийн Онцгой байдлын газраас Багануур дүүрэгт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулж байна.

 

 

Сургуулийн нээлтийн ажиллагаанд НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Нийслэлийн дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч П.Баярхүү, Багануур дүүргийн Онцгой комиссын дарга Ц.Сандаг-Очир нарын албаны хүмүүс оролцсон юм.

 

 

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр өглөө 07:00 цагт гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн дунд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлж, дүүргийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

 

 

“Яаралтай цуглар” дохиогоор дүүргийн Онцгой комисс,  гамшгаас хамгаалах  7 алба,  шуурхай команд, мэргэжлийн 24 анги, 60 аж ахуй нэгж байгууллагын нийт 640 гаруй алба хаагч, 20 гаруй техник хэрэгсэлтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгууллаа.

 

 

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагчаар НОБГ-ын дэд дарга, хошууч Б.Мягмардорж  ажиллаж байгаа бөгөөд сургууль удирдах бүрэлдэхүүний команд штабын дадлага сургуулиар үргэлжилж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Tt:
ХАЙРАН ТӨСӨВ ҮР ДҮН МУУ АЖИЛ ХИЙСЭН ДҮР ЭСЭГХЭЭ БОЛЬ ОРОН НУТГГИЙН АЖИЛД БҮҮ ГАЙ БОЛ ДАРГА НАР ӨВЛИЙН ИДЭШЭЭ ДАРАА АВНА ҮНЭН БАЙДАЛ ЭНЭ ХҮН АРДАА СУРГАХ ӨӨР ОЛОН АРГА БН
2018-09-28
Tt:
ХАЙРАН ТӨСӨВ ҮР ДҮН МУУ АЖИЛ ХИЙСЭН ДҮР ЭСЭГХЭЭ БОЛЬ ОРОН НУТГГИЙН АЖИЛД БҮҮ ГАЙ БОЛ ДАРГА НАР ӨВЛИЙН ИДЭШЭЭ ДАРАА АВНА ҮНЭН БАЙДАЛ ЭНЭ ХҮН АРДАА СУРГАХ ӨӨР ОЛОН АРГА БН
2018-09-28
ах нь:
Гамшиг тохиолдоход дарга нарыг зогсоох гэж улаан хээтэй хивсээ дэлгээд л гүйж байх юм байх даа Энэ хивсээр яах нь вэ толгой нь олгой болсон хоцрогдсон арга барилтай дарга нараа гэж ичмээр дамшигууд вээ
2018-09-27
Зочин:
ЖИЛ БҮР Л ОРОН НУТАГТ ГАМШГААС ХАМГААЛАХ ӨНДӨРЖҮҮЛСЭНБЭЛЭН БАЙДАЛ,КОМАНД ШТАБЫН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЮМ ДАА ИХ Л ЗАРДАЛ ГАРДАГ ШҮҮ ДЭЭ ГАРСАН ЗАРДЛЫНХАА ХЭМЖЭЭНД ХҮРТЭЛ ГАМШГИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТЫГ ӨГЧ ЧАДДАГГҮЙД ТУН Ч ХАРАМСАЛТАЙ.СУРГУУЛЬ ДАДЛАГЫН ҮНЭЛГЭЭ НЬ ОНЦ, САЙН ДҮН ӨГНӨ. БОДИТ БАЙДАЛ ДЭЭР ГАМШИГ БОЛОХОД МЭРГЭЖЛИЙН АНГИУД АЖИЛЛАХ ЧАДВАРГҮЙ, АРД ИРГЭДИЙН ОРОЛЦОО БАЙХГҮЙ ТӨСВИЙН ХӨРӨНГИЙГ ҮРГҮЙ ЗАРЦУУЛДАГ ИЙМ АЖИЛ ХИЙХЭЭ ХЭЗЭЭ БОЛИХ ЮМ БОЛДОО.
2018-09-27