Д.Эрдэнэбат: Ард нийтийн санал асуулга явуулж Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй
2018-10-01

 

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар  хэлэлцсэн асуудлын талаар  сэтгүүлчдэд мэдээлэл хийв.  Хэвлэлийн хуралд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга З.Нарантуяа, Ж.Батзандан нар оролцлоо.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

УИХ дахь АН-ын дарга Д.Эрдэнэбат:

 

-УИХ дахь АН-ын бүлэг ирэх намрын чуулганаар хэлэлцэх асуудал, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга чуулганы нээлтэд хэлсэн үгийг сонсож, байр сууриа нэгтгэлээ. Ерөнхийлөгч Монгол Улсад тогтолцооны хямрал болсон гэж хэлсэнтэй санал нэг байна. УИХ дахь АН-ын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар байр сууриа илэрхийлж ирсэн. Үндсэн хуулийг өөрчлөх зүйлшгүй шаардлага байгаа. Харин Үндсэн хуулийг батлах процесс нь өөрөө буруу юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын дагуу Ард нийтийн санал асуулга явуулж хэлэлцэх хэрэгтэй. Ерөнхийлөгч өнөөдөр хэлсэн үгэндээ шинэ Үндсэн хуулийн талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн гэж харж байна. ҮХЦ-ийн дүгнэлтийг бид энэ долоо хоногт хэлэлцэх ёстой. Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд УИХ 30 хоногийн дотор  хэлэлцэх ёстой гэдэг хууль зөрчигдсөнийг УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанд хэлсэн. Бид эдийн засгийн нөхцөл байдалд байр сууриа илэрхийлж байна гэлээ.  УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойрог явагдах нөхөн сонгуулийг товлох тухай УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг АН-ын бүлэг хүлээн зөвшөөрөхгүй” гэдгээ мэдэгдлээ.

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

 

-Энэ Засгийн газар маш их мөнгөтэй баян. Харамсалтай нь ард түмэндээ өгөөжгүй Засгийн газар. Эдийн засагт өсөлт гарч ирсэн гэж байгаа боловч аж ахуйн нэгж, өрхөд өгөөж нь байхгүй. 2016 оны зургадугаар сарын байдлаар нэг ам.долларын ханш 1950 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2590 төгрөгтэй тэнцэж байна. Засгийн газрын өр 2016 онд  16.6 их  наяд байсан бол одоо 22 их наяд төгрөг болж 6 их наяд төгрөгөөр өссөн. Хөдөө орон нутгийн иргэд үнийн өсөлт нэрмээс болж байгаа гэлээ. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуулт хариулав.

 

-Ерөнхийлөгч тогтолцооны шинэчлэл хийе гэж хэлэхдээ Гүржийг жишээлсэн. АН-ын тухайд тогтолцооны шинэчлэлд ямар байр суурьтай байна вэ?

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Ерөнхийлөгч ямар нэг  тогтолцоотой байна гэж яриагүй. Тогтолцооны асуудал ярилцах сэдвүүдийн нэг мөн. Гэхдээ албан ёсоор Ерөнхийлөгчийн тогтолцоотой байна гэдэг байр суурь илэрхийлээгүй гэж харж байна. АН-ын бүлэг энэ асуудлыг  хэлэлцэж, байр сууриа нэгтгэнэ.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Системийн хямралаас гарах арга замыг хамтдаа олох ёстой. УИХ-ын гишүүний хувьд би сонгодог парламентын тогтолцоо руу явах ёстой гэж харж байна. Сонгодог парламент гэдэг нь хүчирхэг Ерөнхий сайдтай байх ёстой. Засгийн газраас оруулж ирсэн улсын төсвийг УИХ нь өөрчилдөггүй байх ёстой. Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудлыг Ард нийтийн санал асуулгын замаар өөрчлөх ёстой гэдэг байр суурьтай байгаа.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
batzandan gej elii nudnii shilr ork ovgon 2 uli huts geed tanai hevlel medeelel setgelgee muutai ene saitaar hn damjuulaad helchihe
2018-11-16
Zaraa:
Хуц
2018-10-02
иргэн:
Эрдэнэбатаа Эрдэнэт үйлдвэрийн 49-хувийг хулгай луйвраар бүлэг хүмүүс авчээ энэ зөвүү буруу юу гэж олон нийтээс асууж санал авбал яасым бэ.Эрдэнэбат шударга хүн байна шүү.санал асуулга явуулна гэж байна.
2018-10-01
хухуху:
Та нарын баасыг цэвэрлээд явж байгаа шдэ. Шүгэлээ
2018-10-01
зочин:
Та нарын тарьсан гай, балагийг дарж энэ засаг хамаг мөнгөө өрөнд өгч байгааг иргэд бид мэдэж байгаа, АН-ын та нар бол өөрсдөө хагартлаа хулгай хийсэнийг чинь бүгд мэднэ шүү, Эдийн засаг унагааж улс орныг дампууруулж бусдын хараат болгох гэж байсаныг чинь Монгол түмэн мартаагүй,,,
2018-10-01