ГЭДЭСНИЙ ХАНИАД-ыг эмчлэх АРГУУД
2018-10-03

Гэдэсний ханиадны ерөнхий шинж тэмдгүүдийг нэрлэсэн бол одоо уг өвчнийг хэрхэн эдгээх талаар “www.wikihow.com” сайт мэдээллээ.

 

Амралт

 

 

Ямар ч өвчнийг эдгээхийн тулд та сайтар амарч, сувилуулах учиртай. Тиймээс та цагийн хуваариа гаргахдаа амрах цагаа заавал багтаагаарай. Эрүүл хүн амжилтад хүрнэ гэдгийг бүү мартаарай.

 

Ногоон цай

 

 

Гэдэсний ханиад хүрсэн үедээ та сайн чанарын ногоон цай уухыг зөвлөж байна. Гэдэс хатгуулж өвдөх үед уг цай танд тус болно.

 

Ус

 

 

Гэдэсний ханиад хүрсэн үедээ хүйтэн бус бүлээн ус уугаарай. Энэ нь таны гэдэсний үйл ажиллагааг хэвийн болгоход тань тусална.

 

Мөс

 

 

Өндөр халуурч, хэвлий хэсгээр хүчтэй өвдөлт мэдрэгдэж буй үедээ та тусгайлан бэлдсэн мөс хүлхэж идээрэй. Мөс өвдөлтийг намдаахаас гадна бактери устгадаг.

 

Түргэн хоол

 

 

Гэдэсний ханиад хүрсэн үедээ та амтлагчтай, шарсан болон хуурсан түргэн хоолноос татгалзаарай. Эдгээр хүн эдгэрэх явцыг удаашруулах болно.

 

Эрүүл хүнс

 

 

Та эдгэрэх хүртлээ жимс жимсгэнэ, овъёос зэргийг хэрэглэх нь зүйтэй.

 

Эм

 

 

Зөвхөн эмчийн заавраар эм худалдан авч хэрэглээрэй. Учир нь таны буруу сонголт эрүүл мэндэд тань эрсдэл учруулах эрсдэлтэй.

 

Байхуу цай

 

 

Та байхуу цайг сайтар өтгөрүүлээд уугаад үзээрэй. Гэдэсний ханиад туссан үедээ өтгөн хар байхуу цай уувал гэдэс гүйлгэх зэрэг сөрөг шинж тэмдгүүд үгүй болно.

 

Эмч

 

 

Гэдэсний ханиад бол маш ноцтой өвчин. Тиймээс та заавал мэргэжлийн эмчид үзүүлээрэй.

 

Тариа тариулах

 

 

Гэдэсний ханиадыг эмчлэх хамгийн шилдэг арга бол тариа тариулах юм.

 

Усанд орох

 

 

Та гэдэсний ханиад хүрсэн үедээ ариун цэврийг дээд цэгт нь хүртэл сахих учиртай. Ойр ойрхон усанд ороорой.

 

Цэвэрлэгээ

 

 

Өвчнийг эдгэрэх явцад цэвэр цэмцгэр орчин ихээхэн нөлөөлөх болно. Гэдэсний ханиад ихэвчлэн бохироос үүдэлтэй байдаг.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
davka:
haana uzuuleh be
2019-01-23
Зочин:
Хамгийн сайн арга нь тариа тариулах гэжээ. Юу гэсэн уг юм бол, Нийтлэлийг хянадаг редактор гэж байна уу?
2019-01-23