Нийслэлд бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна
2018-10-05

Малчид, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр төвийн аймгуудын нутаг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

 

2018 оны 10 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 7-12 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 0-2 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин