Талибанчууд америк цэргийн аминд хүрчээ
2018-10-05

Афганистаны нийслэл Кабул хотноо үүрэг гүйцэтгэж байсан АНУ-ын цэргийн албан хаагч амиа алдсан талаар Пентагоны мэдээллээс иш татан "Ройтерс" агентлаг уламжлав. 

 

 

Алан хядах Талибан бүлэглэлийн гэнэтийн дайралтын үеэр цэрэг амиа алдсан ба Афганистан дахь АНУ-ын цэргийн командлагч энэ тухай мэдэгдлээ.

 

Тэрбээр "Жил ирэх тусам Афганистанд амиа алдах цэргийн тоо нэмэгдэх боллоо" гэж мэдэгдээд, цэргийн гэр  бүлд эмгэнэл илэрхийлжээ.

 

АНУ-ын эрх баригчид 2001 оноос Афганистанд цэргээ илгээж, талибанчуудын эсрэг тэмцэх болсон юм. Өдгөө Афганистанд 14,000 гаруй америк цэрэг үүрэг гүйцэтгэж байна.

 

17 жил үргэлжилсэн тулааны үеэр 2,700 орчим хүн амиа алджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Булаан эзлэгч , дайн днгдээгч Америкчуудаас эх орноо хамгаалсан Афганистанчуудад ямар буруу байх билээ
2018-10-05
Хэн тэнд очоод дайн хий гэсэн юм. Афган хүмүүсийг хэдэн мянгаар нь хядаа биздээ. Сүртэй новшнууд шүү энэ барууныхан
2018-10-05
Америкчууд ямар ч ардчилалгүй гэдэг нь эндээс харагдана.
2018-10-05
зочин:
хоорондоо байлдаж байгаа нөхцөлд дайснаа устгаж таарна
2018-10-05
Hunii nutagt ochij hunii heregt hushuu durj yavaa uursdiinh ni buruu
2018-10-05
Zuv zugeer baigaa huvguudee hunii gazar uruu yavuulj aluulj baigaa erh barigchidaasaa amiig ni neheh heregtei.
2018-10-05