Загастай, Солонготын давааны замыг хаажээ
2018-10-05

 

Өчигдрөөс эхлэн ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг цаг уурын байгууллагаас анхааруулж буй. Тухайлбал, Завхан аймагт их хэмжээний цас орж, зарим замыг хаасан байна. Завхан аймгийн Загастай, Солонготын даваануудын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл тогтож халтиргаа гулгаа ихээр үүссэнтэй холбогдуулан өнөөрийн 10.00 цаг хүртэл автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоожээ. 

 

2018 оны 10 дугаар сарын 06-наас 10 дугаар сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7, 8-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 6-7-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүснэ. Нутгийн зүүн хагаст хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 7-ноос нутгийн баруун хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна.

 

Shuud.mn
Сонин хачин