АН Монгол Улсын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулахыг үүрэг болголоо
2018-10-05

 

УИХ-ын чуулганы үдээс хойшх нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанд Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлын явцын талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хийсэн юм. Үүний дараагаар УИХ дахь АН-ын бүлгийн дүгнэлтийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат уншиж, танилцууллаа.

 

-Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлын явцын талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хийсэн мэдээллийг бид хамтдаа сонслоо.

 

Өнгөрсөн 15 орчим жилийн хугацаанд 330 сумаас 254 сумын хүн ам буурч, 21 аймгаас 4 аймгийн төвийн хүн ам буурч, хүн амын 46 хувь, ДНБ-ний 60 гаруй хувь, аж ахуйн нэгж байгууллагын 70 орчим хувь нь зөвхөн Улаанбаатар хотод байна гэсэн судалгааны дүнгээр санал, дүгнэлтээ эхлүүлэх нь зөв гэж бодлоо. Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам цөөнтэй боловч 21 аймаг, 330 суманд хуваагдаж, хүн ам хэт сарнин байршсан, Монгол улсын онцлогийг харгалзан орон нутгийн татах хүчийг нэмэгдүүлэх татвар, хөрөнгө оруулалтын зохистой бодлого авч хэрэгжүүлэхгүй байгаагаас хөдөө орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, хөгжих нөхцөл бүрдэхгүй байгаа нь ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж, хөдөөнөөс төв рүү чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн үргэлжилхэд хүргэж байгааг дээрх судалгааны дүн харуулж байна.

 

Өнөөдөр бидэнд үйлдвэрлэлийн хөгжил, хүн амын төвлөрөл, ажлын байрны эрэлт хэрэгцээг харгалзан, түүнчлэн нийслэлийн хүн амын хэт төвлөрлийг сааруулах, орон нутагт хүн амыг тогтвортой суурьших нөхцөлийг хангах үүднээс дэд бүтцийн хөгжил, хөрөнгө оруулалтын бодлогоор говийн бүс болон нийслэл хот орчимд суурьшлын шинэ болон шинэчлэн хөгжүүлэх төвүүдийг хот байгуулалтын бодлогоор дэмжин хөгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

 

Иймд Засгийн газраас хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулж байгаад Улсын Их дахь Ардчилсан намын бүлгээс сайшаалтай хандаж байгаа бөгөөд, уг төсөлтэй холбогдуулан дараах саналуудыг хүргүүлж байна.

 

Нэгдүгээрт, Бүсийн тулгуур 8 төв хот, одоогийн 21 аймгийн төвийг зэрэг хөгжүүлэх эдийн засгийн боломж хомс юм. Иймд эхний ээлжинд нийгэм, эдийн засаг, соёлын үйлчилгээгээр Улаанбаатар хоттой тэнцэхүйц буюу өрсөлдөхүйц 3-4 томоохон хотыг байршлын хувьд оновчтой байх, нийгэм, эдийн засгийн гадаад болон дотоод хүчин зүйлсийг харгалзан үзэж судалж сонгосны үндсэн дээр Улсын зэрэглэлтэй хот болгон түлхүү хөгжүүлэх шаардлагатай. Ингэснээр бүс нутгийн түвшинд өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлнэ. Ингэхдээ эрхзүйн болон эдийн засгийн дараах арга шийдлийг ашиглах. Үүнд:


-Санхүүгийн дэмжлэг үзүүлэх. Тухайлбал, Төрөөс бодлогын түвшинд сонгосон 3-4 томоохон хотод Улсын хөрөнгө оруулалтыг түлхүү хийх, татварын хөнгөлөлт үзүүлэх, ажлын байр шинээр бий болгосны урамшуулал, хөнгөлөлт үзүүлэх, тээврийн хөнгөлөлт үзүүлэх, дагуул хотуудыг байгуулах г.м. 


-Бизнесийн орчинг сайжруулах. Тухайлбал, дээрх 3-4 томоохон хотод гадаадын хөрөнгө оруулалттай болон дотоодын аж ахуйн нэгж, байгууллага төв ажлын байраа байгуулж, ажлын байр нэмэгдүүлсэн тохиолдолд хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх.


- Удирдлага, зохион байгуулалтын бүтцийг сайжруулах. Дээрх 3-4 хотуудын удирдлага, зохион байгуулалтын хувьд хуулиар олгогдох эрхзүйн хэм хэмжээг нэмэгдүүлэх, Улаанбаатар хоттой ижил эрхзүйн хэм хэмжээтэй болгох.


- Дэд бүтцийн үйлчилгээг сайжруулах. Интернет, эрчим хүч, зам тээвэр, агаарын тээвэр, олон улсын шууд нислэг зэрэг дэд бүтцийн үйлчилгээг түлхүү хөгжүүлэх.

 

Хоёрдугаарт, Монгол Улс газарзүйн байршлын давуу талаа ашиглан олон улсын түвшинд бүс нутгийн эдийн засгийн интеграци, санаачлагад идэвхтэй нэгдэх шаардлагатай байна. Тухайлбал, Монголын баруун болон төвийн бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хувьд харилцан ашигтай,идэвхтэй харилцааг бий болгох бололцоотой Төв Азийн эдийн засгийн интеграци (11 улс, CAREC), мөн Монголын зүүн болон төвийн бүс нутгийн харилцан ашигтай идэвхтэй харилцааг бий болгох бололцоотой Зүүн хойд Азийн эдийн засгийн интеграци (6 улс), ОХУ-ийн эдийн засгийн холбооноос хэрэгжүүлэх дэд бүтцийн мега төслүүд (төмөр зам, газрын тос, эрчим хүч), БНХАУ-ийн “Бүс ба Зам” санаачилга, “Монгол-Орос-Хятад”-ын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг Хүн амын нутагшилт, суурьшлын бодлого, концепцитой уялдуулах шаардлагатай байна. 


Судалгаагаар өнгөрсөн 15 орчим жилийн хугацаанд 330 сумаас 254 сумын хүн ам буурч, 21 аймгаас 4 аймгийн төвийн хүн амын буурч, хүн амын 46 хувь, ДНБ-ний 60 гаруй хувь, аж ахуйн нэгж байгууллагын 70 орчим хувь нь зөвхөн Улаанбаатар хотод байна. Энэ нь дээрх ОУ-ын эдийн засгийн интеграци, санаачилгатай бодит байдалд нэгдэх, Монголын талд үр өгөөжтэй байх нөхцөлийг бууруулж байна. Учир нь хүнээ суурьшуулж, тэнд байгаа байгалийн болон ХАА-н нөөц, баялгаа түшиглэх үйлдвэрлэл, үйлчилгээний салбараа хөгжүүлсний үндсэн дээр ОУ-ын интеграци, санаачилгад үр ашигтай нэгдэх анхдагч нөхцөл болох юм. 


Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөрийн 3.1.3-д “Бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэх” гэсэн зорилт тавьсан байдаг боловч бодит байдал дээр дотоод хөгжлийн орон зайн төлөвлөлтийн хувьд, хүн амын нутагшилт, суурьшлын хувьд, аль бүс нутаг ямар төрлийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар нэгдэх зэрэг бодлого төлөвлөгөө тодорхой бус байсаар байна. Үүний тулд гадаад, дотоод хүчин зүйлстэй уялдуулан Үндэсний хэмжээнд хөгжлийн орон зайн системчилсэн, цогц анализ бүхий судалгаа хийдэг эрдэм шинжилгээ, бодлогын судалгааны байгууллагыг дэмжих, байгуулах, санхүүжүүлэх замаар хөгжлийн төлөвлөлтөө бид өөрсдөө шинжлэх ухаанд үндэслэн боловсруулах, боловсон хүчний чадавхаа сайжруулах шаардлагатай байна.

 

Гуравдугаарт, Хэт төвлөрлийг сааруулах бодлогыг Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, Аж үйлдвэрийн бодлого болон бусад хөгжлийн орон зайн төлөвлөлтийн бодлоготой (тухайлбал, авто зам, төмөр замын тээврийн бодлого) нягт уялдуулах шаардлагатай.

 

Дөрөвдүгээрт, Хэдийгээр нэгэнт хэт төвлөрсөн Нийслэлийг түшиглэн дагуул хот байгуулах зэрэг асуудал нь чухал хэдий ч асуудлыг үндэсний болон олон улсын түвшинд тооцох, гадаад, дотоод хүчин зүйлстэй уялдуулан хаана ямар зэрэглэлийн хот, тосгоныг хэрхэн хөгжүүлэх, хаана ямар бүс нутгийг байгаа байгаль, нийгэм, эдийн засгийн нөөц, боломжид нь тулгуурлан ямар зориулалтаар ангилан хөгжүүлэх нь өөрөө Үндэсний хэмжээний том асуудал юм. Энэ хүрээнд юуны өмнө “хөгжлийн бодлогын цогц системтэй зураглал, төлөвлөлт”-ийгсудалгааны үндэслэлтэй, алсыг харсан, Үндэсний язгуур эрх ашигт нийцүүлэн тодорхойлох нь нэн чухал байна.

 

Тавдугаарт, Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл нь асуудлаа бүрэн хамрах ёстой бөгөөд энэ нь Үндэсний хэмжээний орон зайн хөгжлийн төлөвлөлтийн баримт бичиг юм. Өөрөөр хэлбэл, энэ нь зөвхөн хотын тухай асуудал биш юм. Тодруулбал, Монгол Улсын нийт хүн амын 46% нь Улаанбаатар хотод, 22% нь 21 аймгийн төвд, 13% нь 309 сумын төвд суурьшиж байгаа бол, үлдсэн 22% нь хөдөө нутагт мал аж ахуй эрхлэн нутагшин амьдарч байгаа. Иймд мал аж ахуй салбарт ажиллаж, амьдарч буй нийгмийн томоохон бүлэг 22%-ийн асуудлыг хүн амын нутагшилт, суурьшлын бодлого, Бүсчилсэн хөгжлийн бодлогод тусгах, тэнд байгаа тулгамдсан асуудлыг уялдуулах шаардлагатай.Энэ нь энгийн үгээр хот, хөдөөгийн ялгааг багасгах тус бодлого чиглэгдэх ёстой юм.

 

Эцэст нь тэмдэглэхэд Хүн амын нутагшилт, хөгжлийн хүрээнд Монгол орны байгаль, цаг уурын нөхцөл, эрдэс баялгийн нөөц, хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ, хүрээлэн буй байгаль хамгаалал, тухайн төв суурингийн суурьшлын өвөрмөц онцлог, цаашдын хөгжлийн төлөвийг зөв тодорхойлсон “Монгол Улсын хүн амын нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулж батлахыг Засгийн газарт Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс үүрэг болгож байна гэлээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
urdn xiij baixgui yasan yum be odoo xudla yrixa bolij yz odoo xench xuurtaxgui 2020 ond MAHAH gaas ard tumen salax bolno
2018-10-07
ZOCHIN:
ZASAG BARJIISAN ON JILUUDDEE ,BUHNIIG HUSAHAAS ,ZOVHON OORSDOO BAYJIHAAS OOR YU HIISEN YM BE.TER UEDEE HIIJIIH CHINI YASIIN.HOER NAM EELJLEN TORIIG ZASAGLAAD ETCEST N NEGNIIGEE ALDAG ,AVAHIIN TULD ULAANDAA GARSAN N UNENSHDEE. ZAILSAN N DEER BIZDEE MANAN GUUD.
2018-10-06
ЗОЧИН:
хмчнээн хүнийг ажилтай байлгасан үйлдвэрийг хувьчлаад өнөөдөр хэдэн хүнтэй үйлдвэр болоо вэ? гэдгийг шалгаж үзэх цаг нь болсон төр өгч болсон юм чадахгүй юмаар оролдож чадахгүй болсон юмыг одоо дампууруулж чадах эзэн эзэдэд нь шилжүүлэх цаг нэгэнт болсон шүү.
2018-10-06
Энэ нэг бухан бяруу шиг хулгайч шоронд байх ёстой шүү:
Эрдэнэбат чи одоо улс төрөөс зайлах хэрэгтэй. Нэг л сүрхий ярьсан амьтан. Засаг барьж байхдаа яаж галзуурч байснаа мартсан уу
2018-10-06
Иргэн:
Аймаг,сумдын тоог эрс цөөлөх хэрэгтэй?! Эхний ээлжинд 4-5 аймаг, 100 хүрэхгүй сум байхад л хангалттай.
2018-10-06
Chi mu uureg bolgodog hen bee uhsen baas chin
2018-10-05
Erdenebat duraka chi urid n ooroo bolowsruulaha yasiin chiu chadahgyu l de harin hurelbaatar bol yaj iij bgad hiichihne shu
2018-10-05
АН шоудах хэрэг байна уу:
АН өөрсдөө хийж чадахгүй зүйл ээ МАН-д үүрэг өгч хийлгэдэг кк кк ялсан нь биш ялагдсан нь үүрэгддэг
2018-10-05
pizdakuud:
эрдэнэ бат энэ бол монгол төрийн эмгэнэл ,бид харанхуй байлаа , тэгээд ийм юм олныгтөрд гаргасан балаг нь улс доройтлоо доо
2018-10-05
Сараа:
Төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, журам, заавруудаар хөгждөг бол хөгжихөөр болсон доо. мөн ч олон төсөл, форум хийхийм дөө мэргэшжээ эд нар
2018-10-05
зочин:
дэмжсэн дүр эсгэгч хор найруулагч,
2018-10-05
зочин:
АН монголыг хөгжүүлнэ гэж 29 жил толгой эргүүлсэн хэдэн байшин барьсан нэгч үйлдвэр барьсангүй улсын хөрөнгө өмчийг хувьчлал нэрээр луйвардсан ард түмний 70 хувь ядуурч эв нэгдэлгүй тарж бутарч хоорондоо дайсан болсон Монголчуудад эв нэгдэл хэрэгтэй, та дэмжих маягийн юм ярьдаг дараа нь хор найруулдаг шүү
2018-10-05