Хуримын Лимузин машин осолдож, 20 хүн амиа алдлаа
2018-10-08

АНУ-ын Нью-Йорк хотноо онц ноцтой зам тээврийн осол гарч, 20 хүн харамсалтайгаар амиа алсдан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Хуримын ёслолд оролцох зочдыг тээвэрлэн явж байсан лимузин осолдсон байна.

 

Лимузин машин нийт 18 хүн байсан ба хоёр явган зорчигч амиа алдсан гэнэ. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ба цагдаагийнхан ослын газрын битүүмжилжээ.

 

“Осол болох үед машин дөрвөн замын уулзвараас гэнэт гарч, улмаар дэлгүүр болон кафе мөргөсөн” хэмээн гэрчүүд “AFP” агентлагт ярьсан аж.

 

Осолдсон 2001 оны “Ford Excursion” загварын лимузин машинд сууж буй зорчигчид суудлын бүсээ зүүдэггүй. “Хэрвээ осол болох үед зорчигчид суудлын бүсээ зүүсэн байсан бол хүний амь нас эрсдэхгүй байлаа” хэмээн цагдаагийнхан уламжлав.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Шууд зүрх пал гэдэг байна шд. Гарчигтаа АНУ-д гэж оруулмаар юм аа.
2018-10-08
America New York hotnoo gej medeenii hamgiin ehend bichsen bainaa naizaa, uuruu chuham medeegee yaj unshsii ...
2018-10-08
S:
Haana bolson osol yum be? Medeellee oilgomjtoi bicheechee
2018-10-08