Д.Хаянхярваа: Валютын ханшийг бууруулахад анхаарч ажиллана
2018-10-08

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Валютын ханшийн зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, 2019 оны улсын төсвийн төсөл, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах талаар гишүүдийн санал зэргийг хэлэлцэхээр төлөвлөсөн байжээ.  Гэвч хоёр асуудлыг хойшлуулж, Валютын ханшийн зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. 1994 онд Валютын зохицуулалтын тухай хуулийг баталснаас хойш шинэчилсэн найруулга хийгдээгүй аж.  Өмнө нь валютын төлбөр тооцоог хоёр зохицуулалтай байсныг нэг тооцоогоор хийх зохицуулалт хийгджээ.  УИХ дахь МАН-ын бүлгээс дээрх хуулийн төслийг хэлэлцээд явах шийдэлд хүрчээ. Үүнтэй зэрэгцээд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг давхар хэлэлцэх юм байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийгээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Гадаад валютын 2.8 тэрбумын нөөцтэй мөртлөө яагаад ам.долларын ханш өсөөд байна вэ? Хуулинд энэ талаар зохицуулалт хийх үү?

 

-Хуулиар зохицуулна гэж байхгүй. Эрхзүйн орчныг нь зохицуулж байна. Валютын ханш өсөөд байгаа талаар гишүүд ярилцлаа. Монгол орны онцлог байдаг. Улирлын онцлогтой холбоотой 8-9 сард ид ажил өрнөдөг. Энэ үед ам.долларын эрэлт нэмэгдэж, ханш өсдөг. Мөн дэлхийн хэмжээнд худалдааны  дайн явагдаж байгаатай холбоотой.  Манай импортын хэрэглээ буурч байгаа. Үүнтэй холбоотой ам.долларын ханшийг нэмэгдүүлэх байх бололцоо бий гэж Монгобанкныхан хэлсэн. ОУВС-гаас валютын нөөцийг тогтоож өгсөн байдаг. Энэ тогтоож өгсөн 2.8 тэрбум ам.долларын нөөц манайд байгаа. Арилжааны банкнуудад байгааа ихээхэн хэмжээний хадгаламж эзэмшигчдийн зүгээс ханшийн хэлбэлзэл дээр тоглох магадлалтай гэж гишүүд хэлсэн. Валютын нөөцөө бүрдүүлэх нь Засгийн газрын үүрэг. Засгийн газар,Монгол банк аль аль талаасаа хамтарч ажиллаж валютын нөөцөө нэмэгдүүлнэ, ханшийг тогтвортой байлгах үүрэгтэй.

 

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль батлагдсанаар дахин банк байгуулах асуудал яригдах уу?

 

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хэлэлцэнэ гэдэг нь банк байгуулах асуудал биш. Гаднын хөрөнгө оруулалтыг яаж татах вэ гэдэг асуудал юм.

 

-Шатахууны үнэ нэмэгдээд байна. Үнийг тогтвортой барих тал дээр ямар арга хэмжээ хийгдэх бол?

-Шатахууны үнэтэй холбоотой асуудлаар хоёр зүйлийг гишүүдийн зүгээс санал  гаргасан байгаа. Шатахууны үнийг хуучин Засгийн газарт эрхийг нь өгсөн байдаг. НӨАТ, ОАТ-аар зохицуулж ирсэн. Өнөөдрийн байдлаар энэ хуулиар зохицуулах боломж байгааг судалж үзэхийг үүрэг болгосон.  Үнийг тогтвортой байлгах тал дээр гаднын томоохон компаниудтай гэрээ байгуулах саналыг гаргасан.

 

-Ирэх оны төсвийн төсөл гишүүд шүүмжлэлтэй хандаж байсан. Бүлгийн тухайд байр сууриа нэгтгэсэн үү?

 

-Улсын төсвийн төсөл дээр янз бүрийн санал шүүмжлэл байгаа. Төсвийн төсөлд бүлэг дээрээ нухацтай хэлэлцэнэ. Түүнээс биш гишүүн бүр тойргийнхоо төсвийг харчихаад элдвээр дүгнэх эрт байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өвөг дээдсүүд маань ард түмнээ жаргаахаас гадна бусад улсын ард түмнийг жаргаадаг байлаа. Одооны манай дээдсүүд ( өөрсдийгөө ингэж нэрлэх) ард түмнийхээ халаасыг тэмтэрч баяждаг. Долларыг ханшийг хар. Бензиний үнийг хар. Монголын түүхийн гутамшиг 28 жил
2018-10-08
Zochin:
С.ЭРДЭНЭЭ ТА НАРЫН БОДЛОГО ҮГҮЙ ХУВИЙН СОНИРХОЛ НЬ ДАВАНГАЙЛСАН УЛС ЭХ ОРНОО АРД ТҮМНЭЭ БОДДОГГҮЙ ХУВИЙНХАА ЭРХ АШИГИЙГ ӨМНӨХ 4 ЖИЛД БОДОЖ АЖИЛЛАСНААС БОЛЖ ЭДИЙН ЗАСАГ СҮЙРЭЛД ОРСОН НЬ ЯАЛТ Ч ҮГҮЙ ҮНЭН.ТА НАРААС ӨӨР УЛС ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ ГЭСЭН СЭТГЭЛ БАЙДАГ БОЛ САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАРТАЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ГЭЖ ДУУГАРАХААС УРЬТАЖ ХАРИН ЗӨВ БОДЛОГЫГ НЬ ДЭМЖИЖ ДУГАРАХ ЁСТОЙ.ТА НАРТ ХҮНЭЭ ГЭСЭН СЭТГЭЛ ӨЧҮҮХЭН Ч БАЙХГҮЙ СОНГУУЛЬ ДӨХӨХӨӨР БҮҮ ДОНГОС ОДОР АН-Г ХӨХӨӨ ШИГ ДОНГОДСОН Ч СОНГОЛТ ҮГҮЙ ЁСТОЙ МАЙ Л БАЙНА.
2018-10-08
ХАНШИЙН ТАЛААР БУРУУ, ДУЛИМАГ Л ОЙЛГОЛТ ХЭВЭЭР БОЛОЛТОЙ.
2018-10-08