Цагдаагийн байгууллага төмөр хөлгүүдээ танилцууллаа
2018-10-10

Цагдаагийн байгууллагыг үндсэн чиг үүргээ биелүүлэхэд албаны болон тусгай зориулалтын автомашинаар үйлчлэх, тэдгээрийн бүрэн бүтэн, найдвартай, шуурхай, бэлэн байдлыг хангах үүргийг Автобаазынхан гүйцэтгэдэг.  Тус баазын инженер, техникийн ажилтнууд, цагдаа-жолооч, засварчид мэргэжлийн түвшинд ажиллаж, албаны болон тусгай зориулалтын автомашины засвар үйлчилгээг стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэдэг юм.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Цагдаагийн ерөнхий газрын Автобаазад өнөөдрийн байдлаар ашиглаж байгаа нийт автомашины 37 хувь нь тав хүртэл жил, 45 хувь 6-10 жил, 12 хувь 11-15 жил, 6 хувь нь 16-аас дээш жилээр “үүрэг гүйцэтгэжээ”. Техник үйлчилгээ засварын хэлтэс нь өнгөрсөн гурван жилд давхардсан тоогоор 8.157 автомашины засвар үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай хийж, албаны бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
цагдаа:
приус аваад өг 10 жил болсон приусыг ард түмэн унаад болоод л бна Бас л шахаагаа хийгээд асар их үнэтэй аксент авах гээд л лобби хийж бгаа байхаа
2018-10-14
цагдаа:
аль ч цагт өдөр шөнө амралтын болон баярын өдөр хэзээ ч цагдаа таны төлөө бэлэн байгаа бодож цаг ямагт тэдэнд сэтгэлээсээ болон өөрт байгаа эрх мэдлийнхээ хүрээнд туслаж байхыг уриалж байна аа
2018-10-12
police:
үндсэндээ хотоор давхиад байгаа жижиг алаг машинд өдөрт 5-10 литр шатахуун олгож энэ их түгжрэлд хамтдаа л зогсож байгаа цагдаа гээд нисэхгүй бас тусгай замаар явахгүй шүү дээ. Иргэдээ УИХ-ын гишүүдээ Цагдаагаа дэмжие таныг амар тайван амьдрахад тэд л туслаж байна
2018-10-12
ИРГЭН:
Монголын төр цагдаагаа нэг сайхан болгох хэрэгтэй болоод байна аль ч орны цагдаа бол улсын нүүр царай байдаг хоёр цагдаагийн дунд нэг машинтай байхад манайд нутаг дэвсгэрийн цагдаагийн хэлтэс газарт 5-10 машин бүртгэлтэй үүнээс 3-5 нь эвдэрсэн, зарцуулах шатахууны хэмжээ нь хамгийн бага тарифаар мөрддөг зэрэг нь инээдтэйг анхаарч хараач яг одоо ирэх оны төсөв хэлэлцэж байгаа тул дэмжиж туслах хэрэгтэй юм шүү УИХ-ын эрхэм гишүүдээ???
2018-10-12