С.Эрдэнэбат: АИ92 шатахууны үнэд тодорхой арга хэмжээ ав
2018-10-10

МҮЭХ-ноос шатахууны үнийн өсөлт, 2019 оны улсын төсвийн талаар байр сууриа илэрхийллээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Шатахуун үнэ оны эхнээс 300 гаруй төгрөгөөр нэмэгдлээ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний суурь болох шатахууны үнэд онцгой анхаарах шаардлагатай.  Цаашид нэмэгдсээр байвал илүү их хохирлоор эргэж төлнө. Талхнаас эхлээд бүх төрлийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Тиймээс энэ асуудалд Засгийн газар тодорхой арга хэмжээг яаралтай авах хэрэгтэйг МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэлж байна. Шатахууны үнийн нэмэгдэлд импортлогч нарыг буруутгах аргагүй. Гэхдээ хилийн үнэ эргээд буух үед шатахууны үнийг даган буулгаж байх ёстой гэдгийг С.Эрдэнэбат хэлэв. Мөн тэрбээр шатахууны үнэ цаашид өсөн нэмэгдэх нөхцөлийг МҮЭХ-ноос хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг хэллээ. Тэрбээр “Ирэх саруудад валютын ханш өсч, шатахууны хилийн үнэ нэмэгдэхэд зах зээлийн зарчмаараа яваг, шатахуун 2500, 3000 төгрөг хүрсэн ч Засгийн газар арга хэмжээ авах боломжгүй гэсэн байр суурийг МҮЭХ хүлээн авахгүй” гэв.

 

Засгийн газрын зүгээс юуны түрүүнд иргэдийн өргөн хэрэглээ болсон АИ92 шатахууны үнэд тодорхой арга хэмжээ авах шаардлагатайг тэрбээр мөн онцоллоо.

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин
Т1:
92 ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ. ДИЗЕЛЬ ТҮЛШЭЭР БҮХ АЧАА, ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ЯВЖ БАЙНА. ЮМНЫ ҮНЭ НЭМЭГДЭХ НЬ ОЙЛГОМЖТОЙ БОЛЛОО
2018-10-10
Малчин:
Боль доо, одоо шоу хийхээ болиоч. Шатахуун тийм их хэрэгтэй эд юм уу, түүн дорвол уул,усаа бохирдуулдаг уул уурхай, хог хаягдал, утаан дээрээ шоугаа хийвэл хүмүүст тустай шүү
2018-10-10
Setguulch:
МҮЭ гэж нэг худлаа байгууллага юу яриад байгаа юм бэ? Өөрөө чадахгүй бол дуугүй сууж байх хэрэгтэй. Хуцдаг ноход шиг!!!
2018-10-10
zassss mue gj hudlaa baiguullaga
2018-10-10