Ялтан шилжүүлэх хэлэлцээрийг хэлэлцэхийг дэмжив
2018-10-10

Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авлаа. Манай улсын иргэдийн ихэнх нь хүний амь, хүчин,  хулгайн хэргээр гадаадад ял эдэлдэг байна.  Санал хураалтаар байнгын хорооны гишүүд дээрх хэлэлцээрийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. 

 

Дараагаар нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд хэлэлцэж эхэллээ. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин