Монгол охид Бельгийн орон нутгийн сонгуульд өрсөлдөж байна
2018-10-12

Монгол ихэр охид Д.Золжаргал, Д.Төгсжаргал нар нь Бельги улсын CD&V намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшин, өрсөлдөж байна. Тэд хоёулаа хуульч мэргэжилтэй бөгөөд Бельги улсын хуулийн компанид ажилладаг аж. Ихэр охид Бельгийн СD&V намын лидер 10 хүний жагсаалтад багтсан байна.

 

Д.Золжаргал, Д.Төгсжаргал нар хүүхэд байхаасаа аав, ээжийнхээ зохион явуулдаг олон нийтийн ажлыг дэмжин оролцохоос гадна Бельги улсын хүмүүнлэгийн байгууллагад ажиллан, хичээлээс хоцорч байгаа хүүхдүүдэд гэрийн даалгавар хийхэд нь туслах зэрэг хүмүүнлэгийн ажилд оролцож иржээ.

 

Эх сурвалж: Бельгийн монголчууд групп

Shuud.mn
Сонин хачин
Монгол:
Монгол нутаг үжирсэн яс булдаг оршуулга биш шүү.
2018-10-13
Eh orondoo irj eh ornoo avar ohid oo !
2018-10-12