Авлигажсан нийгэм монгол залуусын ирээдүйг БҮРХЭГДҮҮЛЖ байна
2018-10-12

Монголын Боловсролын салбар дахь авлига, хээл хахууль өсвөр үе, залуучуудад хэрхэн сөргөөр нөлөөлж буйг “asiafoundation.org” сайтад нийтэлжээ. 

 

2007 оны Алтан гахай жил. Энэ жил төрсөн хүүхдүүд гэр бүлдээ эд хөрөнгө, аз жаргал бэлэглэнэ хэмээн иргэд итгэж байсан. Зурхай хүн амын өсөлтөд эерэгээр нөлөөлсөн эсэх нь тодорхойгүй ч тухайн жил 50 мянган эх амаржжээ. Харин 2014 онд төрөлт 90 мянга болж өссөн байна.

 

 

Монгол Улсын хүн ам дэлхийн хамгийн залуу хүн амтай орнуудын тоонд багтдаг. Монголын нийт хүн амын 35 хувийг 14-34 насны залуус бүрдүүлдэг. Энэ юу гэсэн үг вэ? Нэгд, Монголд олон цэцэрлэг, сургууль шаардлагатай гэсэн үг. Мөн залуусын аюулгүй амьдрах орчин, ажлын байр хангалттай байх учиртай. Өнөөдөр залуучуудын өмнө тулгараад буй хамгийн том сорилт бол яахын аргагүй авлига, хээл хахууль юм.

 

Азийн Сан уг асуудлаар судалгаа хийж, авлигын түвшинг тогтоосон байна. Уг судалгаанаас харахад Монголд “жижиг авлига” авлигын түвшинг тэргүүлжээ. Монголын боловсрол, эрүүл мэнд гэх иргэдийн байнга үйлчлүүлж, ханддаг байгууллага шат шатандаа авлигад идэгдсэн болохыг харуулж буй. Олон жилийн дунджаас харахад иргэдийн хамгийн их авлига өгдөг салбараар боловсрол буюу багш нар тэргүүлжээ.

 

Монголын ирээдүй болсон залуус авлигад автсан нийгэм, ёс зүйгүй орчинд боловсрол эзэмшиж, хүмүүжиж буй нь бодит үнэн юм.

 

2016 оны ил тод байдлын судалгаагаар эцэг эхчүүдийн 40 орчим хувь нь хүү, охиндоо сайн боловсрол олгох, сайн эмчилгээ хийлгэх, сайн сургуульд элсүүлэх, сайн ангид оруулахын тулд багш нарт “жижиг авлига” өгч байсан гэж хариулжээ. Сонирхолтой нь дээрх эцэг эхчүүдийн 78 хувь нь “жижиг авлига” өгч, улмаар гол ажлаа амжилттай биелүүлсэн гэлээ.  

 

“Ирээдүйд энэ мэт хууль бус үйлдлийг харсан ч хараагүй мэт явах уу” гэх асуултад санал асуулгад оролцсон нийт эцэг, эхийн 92 хувь ҮГҮЙ хэмээн хариулжээ. “Боловсролын салбар дахь энэ нөхцөл байдал өөрчлөгдөх үү?” гэхэд эцэг, эхчүүдийн 40 хувь нь “Улам дордох болно” гэсэн бол үлдсэн 30 хувь нь “Яг өнөөдрийнх шиг хэвээрээ байх болно” гэжээ.

 

Багш нарын цалин бага, төрийн сургуулиудын санхүүжилт хязгаарлагдмал байгаа нь авлига авах голлох шалтгаан болж байна. Эрх баригчид энэ асуудалд анхаарлаа хандуулдаггүй.

 

Авлигажсан нийгэмд амьдарч буй өсвөр үеийнхний ирээдүй үнэхээр БҮРХЭГ байна.

 

Өнгөрсөн оны судалгаанд оролцсон 25-29 насны залуусын 28 хувь нь “Авлига өгөхгүй” гэж хариулсан байна. Харин 50-59 насны иргэдийн 51 хувь, 60-аас дээш насны 53 хувь нь “Авлига өгөхгүй” гэж хариулжээ. Ийнхүү залуус ч авлига өгөх, авахыг хүндээр  тусгаж авдаггүй нь харагдаж байна.

 

Залуус авлигатай тэмцэх соёлд хэрхэн суралцах вэ. Бид 10, 20 жилийн дараа шударга нийгмийг цогцлоож чадах уу? Монголын боловсрол, иргэний нийгмийн байгууллага, Засгийн газрын агентлагууд нэгдэж, хариулт өгөх учиртай.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
irgen:
suralzaad baih yu baisiin avilga avah geed booj haagaad baigaa hyniig shuud l il gargaad , olon niited zarlaad shivshig bolgood baih heregtei shdee ,,,,,,,,,!!!
2018-10-13
Bat69:
Энэ судалгаа үнэн шүү. Багш нар авлига ч гэхээсээ илүүтэй эцэг, эх бид нар өөрсдөө буруутай. Яагаад гэж үү. Өгөхгүй бол авлига байхгүй шүү дээ. Жишээ нь : Нэг анги багшид бэлэг өгнө гэж мөнгө цуглуулж байгаа юм. Гэтэл мөнгөө өгөөгүй хүүхдийг болон эцэг эхийг элдэвээр тойруу утгаар хэлж байгаа юм. Дараагийн удаа өгөхөөс өөр аргагүй болгож байгаа юм. Саяхан Авилгатай тэмцэх газар 2 ч сургуулийн захирлыг хээл хахуулийн хэргээр хорих шиг болсон. Энэ нь багш нарт анхааруулга болох байх.
2018-10-13
Зочин:
Бүх муу муурхай юмны үндэс нь хувийн өмч. Хувийн өмчийг устгаагүй цагт нийгмийн муу муухай зүйл хэзээ ч арилахгүй. К.Маркс өмч бүхнийг (улс төрийн тогтолцоо,улс төрчдийн бодлого, улс төрийн намуудын бодлого, хуулийн зүйл заалтууд гэх мэт)тодорхойлдог гэж нотолжээ. Төр өмчтэй байсан цагт сайн сэайхан цэцэглэнэ. Өмчгүй төр гүйлгачин. Өмчгүй төр бол төр биш.
2018-10-12
Авилгыг устгая гэвэл ТӨРИЙН АЛБАА МЭРГЭШҮҮЛ. Мэргэжлийн бус нөхөр орж ирчээд ажлаач ойлгохгүй гараа кармандаа шаачаад дээгүүр сээхэлзээд байдаг ажил нь овоороод байдаг. Тэрнээс гарах арга зам юу байхав хурдхан шиг тав арван цаас олох мэргэн санаа төрнө мэдээж тэр нь АВИЛГА. Дээрээс нь ажлаа мэддэг нөхдүүдийг гадуурхаж хавчиж шахаж хэрэгт унагана нөгөөх нь хэзээ хойно ямар хэрэгт хутгалтсанаа хожуу ухаарч хэлэх үггүй болж хохирно. Ийм л байна
2018-10-12