Монгол инженерүүдийн бүтээсэн “Мон-30” автобус үйлчилгээнд гарлаа
2018-10-12

Монгол инженерүүдийн бүтээсэн “Мон-30” автобус нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явахад бэлэн болжээ. 2-3 цаг цэнэглээд 180-200 км зам туулах энэхүү автобусыг хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр боллоо.

 

 

Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт Мон-30 автобусаар шинэчлэл хийх боломжтой эсэх талаар судалж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг болголоо.

 

“Монгол машин” ХХК-ийн захирал н.Жаргалсайхан “Тэр хэмжээний автобус үйлдвэрлэх хүчин чадал байгаа төдийгүй, үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр жижиг, дунд үйлдвэрлэл хөгжиж, 2000 гаруй ажлын байр бий болно. Цахилгаан такси, ачааны автомашины угсарч, үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна” гэлээ.

 

Энэ нь байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай цахилгаан автобус нэвтрүүлэх, туршилт хийх тухай Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 22-ны  122 тоот тогтоолын хүрээнд хийгдэж буй ажил юм.

 

 

Нийслэлийн нийтийн тээврийн салбарт үйлчилгээнд явж буй нэг автобус жилд 45 сая төгрөгийн импортын шатахуун, газ, шатах тослох материал ашиглаж, нэг тонн гаруй хорт бодис ялгаруулдаг бол “Мон-30” загварын автобус нь жилд 6.6 сая төгрөгийн эрчим хүч худалдан авч, тус салбарын зардлыг 30-40 хувиар буулгах боломжтой ажээ.

 

“Мон-30” автобус үйлдвэрлэн үйлчилгээнд явуулах болсон нь нийтийн тээврийн төдийгүй аж үйлдвэрлэлийн салбарт шинэ хуудас нээлээ гэж монгол инженерүүд ярьж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хятадаас бүх эд ангийг түүж оруулж ирж мэнд шагнаж угсраад Монголд үйлдвэрлэл ГЭЭД худлаа хөөрцөглөөд мөнгө хөөж болохгүй шүү Оюуны өмчийн хулгайг Төрийн бодолгоор дэмжиж болохгүй Хамгийн гол нь хүн тээж явах энэ Маde Mongolд суусан хүн амьд яваад хүрэх газартаа хүрэх баталгааг Хаана Хэн гаргаж байна бэ Энэ мөнгөнөөс чухал гэдгийг наад Троллейбусны засварчин нөхөр мэдэхгүй шүү
2019-11-29
Өлзий:
Монгол инжинерүүд дээрл найдвараа тавьж монгол босох байхдаа инжинерүүд ядаж худлаа ярихгүй тооцоон дээр ажлаа хийдэгшүү дээ.технократууд гэж нэржлдэгдээ.улс төрчид болон эдийн засагчдын шүгэл үгэнд итгэх хжрэггүй гэдгийгл бүрэн ойлгож авдаа өнгөрсөн 30 жилийг хардаа...
2018-10-14
энэ атуусны юуг нь тэр МонголУхаан-раа бYтээв дээ?! ..урдаас ацарж угсарсныгаа эрхмэдлээр 2 нугалж шахаж'л бна еер юу гэж..
2018-10-13
Zochin:
Automashini neg ch ed angi uildverlehgui mortloo oorsdoo mashin bosgochihdog bj bolno,gehdee l nogoo haramch hun 2 dahin tolno gedeg boloh vii dee.uildvert ugsaragdsan mashin hamaagui deer bj l taaraa
2018-10-12
ЗОЧИН:
баярлалаа инженерүүд ээ
2018-10-12
Nergui:
Solongostoo hugatsaan duussan ovtobusiig oruulj irsneer agaariin bohirgold mash ih hemjeegeer muugaar nuluulj zogsool deer irj zogsonguut utaand ni hooloi horsoj mun ulmaar uuchigand nuluulsnuur uushignii surie uvchnuur mash humuus uvchilj bg sh uu dee.iimees dotoodiin undecnii uildverlelee demjij utaagui avtobusaar uilchluuleh bolsond talahaj amjilt husie.
2018-10-12
Gol ni niiluuleh une ni bolomjiin bvl saihan l ed bna. Er ni ulsiin tender gej neg buruu zarchimaar yavdag hevshil bi bolloo. Hamgiin haymd uniin sanal, undur yondoo ugsun company ni l yaldag tendert yaldag. Etsestee Mongold hamgiin muu hog l tsuglardag bolloo. Goriig ni ard tumen l amsana. Ternees niiluulsen gazar bolon tender zarlasan nuhduud dor burnee ashigaan hurtsen l bol daraa ni yah ni hamaagui gesen jishig togtoos udaj bna.
2018-10-12