Цэцэг төвийн уулзварт шар тэмдэглэгээ хийжээ
2018-10-15

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийн судалгааны үндсэн дээр нийслэлийн удирдлагууд шийдвэр гаргаж, зарим уулзварт шар тэмдэглэгээ хийхээр болсон. Цэцэг төв, Цаг уур, орчны шинжилгээний газар, Үндэсний төв музей, МУБИС гэсэн дөрвөн байршлын уулзварт шар тэмдэглэгээ хийх юм. Үүний эхлэл болгож, Цэцэг төвийн автозамын уулзварт шар тэмдэглэгээ хийжээ. 

 

 

Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах чиглэлээр хамгийн их түгжирдэг замын уулзвар болон  гол замтай нийлсэн гарцтай хэсэгт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийж буй. Энэ тэмдэглэгээг 11 дүгээр сарын нэгнээс өмнө хийх үүргийг хотын дарга С.Батболд өгсөн юм.  

 

Замын тэмдэг, тэмдэглэгээний ажилд нийт 200 гаруй сая төгрөг зарцуулах бөгөөд уг ажлыг Улаанбаатар зам арчлалт компани хийж гүйцэтгэж байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Энэ шар зураастай газар машин зогсч болохгүй гэсэн. Ер нь зөв. Манайхан шиг шар гэрлийн шавхруугаар шаана гээд тэнэгтэж орж ирээд хөндлөн эгнээгээ ч оруулахгүй өөрөө ч явахгүй гацаадаг дагзнуудад хэрэгтэй.
2018-10-15
You:
Zeverhen hiihgui dee. Ih muu hiij.., ih unetei l yum bn lee sh dee yaagaad iim dalii hiideg bna
2018-10-15
irgen:
ШАР ЗУРААСААР ТҮГЖРЭЛ ЯАЖ БУРУУЛДАГ ЮМ БЭ
2018-10-15
sddc:
Guie tegeed ene shar temdgiin talaar yu yaaj barimtalj yvah talaar ni medeelel oruulaach hu
2018-10-15