Д.Эрдэнэбат: Хэрэглээний зээл өссөн нь өрхийн төсвийн дарамтыг нэмлээ
2018-10-15

 

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан дууслаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Тус бүлгийн хуралдаанаар Монголбанкны удирдлагуудаас Төрөөс 2019 онд баримтлах мөнгөний бодлогын талаар мэдээлэл сонссон байна. Тэрбээр:

 

-Монголбанк улс төрийн байгууллага биш. Монгол улсын мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх байгууллага. 2018 оны үндсэн чиглэлээс ипотекийн зээлийн олголтын хэрэгжилт тааруу байгаа. Барилгын үйлдвэрлэлийн өсөлт огцом буурсан нь ипотекийн зээлд зориулагдсан мөнгө барилгын өрийн зээлийг хаахад зориулагдаж байнаХаншийн огцом алдагдал ард иргэдэд сөргөөр нөлөөлж байна. Инфляцитай холбоотой хэд хэдэн тайлбарыг Монголбанк хийж байна. Эдийн засгийн өсөлт гарсан ч иргэдэд хүрсэн хүртээмж байхгүй.  Уул уурхайгаас бусад олох орлого орхигдсон. Энэ бүхнийг Монголбанкинд санууллаа. 

 

Монголбанк, Засгийн газар хоорондын уялдаа алдагдсан байна. Монголд өнөөдөр үйлчилж байгаа хэд хэдэн дарамт байна. Гадаад, дотоод өрийн дарамт хэвээрээ байгаа. Импортын дарамт их байна. 2018 оны импортын өсөлт 40 хувь гэдэг нь сайн дохио биш. Гадаадад гаргасан бүтээгдэхүүний төлбөр 100 хувь Монголд орж ирэхгүй, жил бүр нэмэгдэж байгаа нь сэтгэл зовоосон асуудал байна. Энэ хэрээр валютын ханш өсөх магадлалтай. Чанаргүй зээлийн дарамт эргээд иргэдийн өрхийн төсвийн дарамтыг нэмэгдүүлж байна. Нийт зээлийн эзлэх хувь дотор хэрэглээний зээл өссөн нь өрхийн төсвийн дарамт нэмэгджээ. хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. 

 

-Ипотекийн зээлийн хөтөлбөрийг нэмэгдүүлэхийн тулд ямар эх үүсвэр гаргах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

 

-АН анх ипотекийн зээлийг Монгол банк, Засгийн газрын бодлогоор хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүнийг МАН өөрчилсөн. Харамсалтай нь хамтарч хэрэгжүүлэхгүйгээр энэ хөтөлбөр явахгүй гэдгийг өнгөрсөн хоёр жилийн хугацаа харууллаа. Хамтарч хэрэгжүүлэхгүйгээр энэ хөтөлбөр цааш явахгүй гэдгийг нотоллоо.

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Ман ч хүүхдэд ээлгүй нам даа. Дахин судалгаанд орсон хүүхдиин мөнгө олгогдоогүй . Ямар хүмүүс нь ланд 100-тай harrier-тай тэгээд л авах юм
2018-10-16
хэ хэ:
МАН-г харахаар инээд чинь хүрдэг үү?
2018-10-16
Доллар 1000 болно гэээд хуцаад байсан хулгайч царайтай новш байж хаа тэр чинь одоо дахин битгий хуцаж байгаа
2018-10-16
irgen:
ajil olddog byh hyreend, zalin hyrelzdeg bol hench heregleenii zeel avahgui shyydee mal mini, yaduu irgedee ood ni tatdaggui archaagui tortei ulsiin irged l ingej zovj amdarch baina gedgiig oilgohgui l baigaa um baihdaa,,,
2018-10-15
энэ мичин улс төрчид хуурагдана гэж үү?
2018-10-15
оросмаа:
Монголмаа минээ барзайсан царай яах вэ гол нь мөнгөтэй боов гайгүй байхад болно доо Сонин тавьчих
2018-10-15
монголмаа:
энэ нэг хуурамч балиар хүнийг харахаар л дотор муухай болоод байх юм. энд тэнд гармаар байгаа бол зургаа тавимааргүй юм. барзайсан царай муутын туйл.
2018-10-15
хэ хэ:
МАН-г харахаар инээд чинь хүрдэг үү?