УТАСГҮЙ ЧИХЭВЧ-ийг цэвэрлэх ЗУРГААН АЛХАМ
2018-10-16

“AirPods”  буюу утасгүй чихэвчийг цэвэрлэх алхмуудыг “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Та зөвхөн хуурай алчуураар утасгүй чихэвчийг цэвэрлэх ёстой. Чихэвчинд ус орвол ХЭЦҮҮХЭН зүйл болно. Аль болох зөөлөн даавуугаар чихэвчээ тун болгоомжтой цэвэрлээрэй.

 

Алхам №2

 

 

Чих ухдаг хөвөнгөөр чихэвчээ цэвэрлэж болно. Даавуунаас ч илүү цэвэрлэх болно.

 

Алхам №3

 

 

Үс нь тийм ч ширүүн биш багсаар чихэвчээ цэвэрлээрэй. Энэ нь чихэвчний нарийн хэсэгт орсон тоос тоосонцорыг цэвэрлэх болно. Гүнд нь хүртэл цэвэрлэнэ гэсэн үг.

 

Алхам №4

 

 

Чихэвч танд бохирдсон бол та бага зэргийн чийгтэй алчуураар арчиж болно. Гэхдээ дуу сонсдог хэсэгтээ алчуураа хүргэх учиргүй. Зөвхөн их биеийг нь арчиж болно.

 

Алхам №5

 

 

Та анхнаасаа чихэвчээ зориулалтын саванд хадгалж сурах хэрэгтэй. Энэ нь таны чихэвчинд элдэс хог, тоос шороо орохоос урьдчилан сэргийлнэ.

 

Алхам №6

 

 

Мөн зөвхөн чихэвчээ цэвэрлэхгүйгээр тогтмол чихээ цэвэрлэж занших. Хулхинаас болж чихэвч их бохирддог. Та чихэвчээ бусадтай солих хэрэгтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
LOL:
MOFO
2018-10-17