Харригийн удахгүй мэндлэх хүүхдэд бэлэг өгчээ
2018-10-16

Сассэксийн гүн Харри болон гүнгийн авхай Меган нар хуримаа хийснээс хойш анхны айлчлалаа Австрали улсад хийж байна.

 

 

Тэд Шинэ Зеланд болон Фижи улсад айлчлах ба айлчлал 16 өдөр үргэлжилнэ. Хос Австрали улсад хүрэлцэн ирсний дараахан Кенсингтон ордноос гүнгийн авхайг жирэмсэн хэмээн нийтэд зарласан юм.

 

Хатан хааны гэр бүлийн шинэхэн гишүүн ирэх 2019 оны хавар мэндлэх гэнэ.

 

 

Уг баярт мэдээний дараахан Австралийн Засгийн газрын тэргүүн Петр Косгроув хүндэт зочдоо гэнэтийн бэлэг барьжээ.

 

Тэрбээр ханхүүгийн удахгүй мэндлэх хүүхдэд чихмэл имиж бас гутал бэлэглэсэн байна.  Харри бэлгийг хүлээн авахдаа “Үнэхээр цочирдлоо” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин