АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео сураггүй болоод буй сэтгүүлч Жамал Хашоггигийн асуудлаар Саудын Араб улсад ажлын айлчлал хийж байна. Тэрбээр тус улсын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бен Салман Аль Саудтай уулзсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Уулзалтын үеэр ханхүү “Би сэтгүүлч Жамалыг сураггүй болсон гэдгийг саяхан олж мэдсэн” гэж хэлжээ.
Ханхүү үргэлжлүүлэн “Бид энэ асуудалтай ямар ч холбоогүй. Тиймээс биднийг буруутгаж, дарамт үзүүлэх хэрэггүй” гэсэн байна.
Туркийн цагдаагийнхан өчигдөр Жамалын хамгийн сүүлд очсон Истанбул дахь Саудын Арабын Консулын газарт нэгжлэг хийсэн ба “сэтгүүлчийг амиа алдсан” хэмээн мэдээлжээ.
АНУ, Их Британи, Герман, Францын тал сэтгүүлчийн асуудалтай Саудын Арабыг холбоотой хэмээгээд, нэмэлт хориг тавихаа сануулаад буй юм.
Цагаан ордны тэргүүн Дональд Трамп өчигдөр “Жамалын асуудалтай Саудын Араб холбоотой нь тогтоогдвол бид хатуу хориг тавьж, шийтгэх болно. Гэхдээ хоёр улсын дунд хийгдэж буй зэвсгийн наймааг зогсоохгүй” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |